Булган аймаг

Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 263 хүнд холбогдох 114 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл болон Төв, Архангай аймгийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт буруутгагдсан 18 хүнд холбогдох 4 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 17 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.

Hийслэлийн прокурорын газраас:

-Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, Н.Х-тай бүлэглэн, “С...” ХХК, “Ш...” ХХК, “Б...” ХХК-д татварын хяналт шалгалт хийх явцдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийт 70,6 сая төгрөгийн хахууль авсан,

-Х.Т нь нийтийн албан тушаалтан буюу “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын улсын байцаагч Н.Ж-ийн гуйлтаар татварын цахим системээс мэдээлэл устгасны хариуд бусдаас нийт 117,9 сая төгрөгийн хахууль авсан;

-Н.Х, Ш.Л, Н.Ж нар нь бүлэглэн, “...татварын цахим системээс мэдээлэл устгуулж” давуу байдал олж авах зорилгоор “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албаны мэргэжилтэн Х.Т-д нийт 117,9 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Б-г “нийтийн албан тушаалтан хахууль авах”, “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 50 сая төгрөгөөр торгох ял,

-Н.Х-г “нийтийн албан тушаалтан хахууль авах”, “нийтийн албан тушаалтан хахууль өгөх”  гэсэн хоёр гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх;

-Х.Т-г “нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Н.Х-с 60,6 сая төгрөг, Х.Т-с 117,9 сая төгрөг, тус тус гаргуулж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон бусад нэр бүхий хүмүүст торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

- Ж.Г нь нийтийн албан тушаалтан буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллаж байхдаа Н.Г-тай бүлэглэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,“Б... ” ХХК-ийг тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс тус компанийн захирал БНХАУ-ын иргэн ZH-аас 2018-2019 онд нийт 205 сая төгрөгийг бэлнээр, мөн бусдын дансаар дамжуулан 2016- 2019 онд нийт 3 удаагийн үйлдлээр нийт 96,471,100 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 301,4 сая төгрөгийн хахууль авсан;

-Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас газраас 2019 оны 9 дүгээр арын 20-ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Г-той бүлэглэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нээлттэй тендерт “И...” ХХК-ийг шалгаруулж,  давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан;

-Мөн Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Ж-тай бүлэглэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1 литр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмэгдүүлж, тендер зарлаж, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “Э...” ХХК-ийг шалгаруулж, давуу байдал бий болгосон,

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллах хугацаандаа 2021 онд хөрөнгө орлого нь их хэмжээгээр буюу 500 мянган ам.доллароор нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн  22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар хөрөнгөжсөн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ж.Г-г албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, 3 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 277 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор,

-Дээрх хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцсон Н.Г-ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял,

-Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Г-ыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

Төв аймгийн прокурорын газраас:

Т.Ө нь нийтийн албан тушаалтан буюу ... сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр их, дээд сургууль төгсөөгүй Н.О-г 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар тусгай сангууд хариуцсан нягтлан бодогчоор томилж, 2023-2025 онуудад ажиллуулж, 49,7 сая төгрөгийн цалин олгож давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Т.Ө-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Т.Ө-с 49,7 сая төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн.

Архангай аймгийн прокурорын газраас:

-Н.Ш нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Э... сумын эмнэлгийн төсвийг болон эрүүл мэндийн даатгал хариуцсан нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа буюу 2023 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд нийт 641 цаг 30 минут илүү цагаар ажилласан мэтээр цахим программд бүртгэж, нийт 6 сая төгрөгийн, Соёлын төвийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэн ажиллах хугацаандаа 2023 оны 2-3 дугаар сард хавсран гүйцэтгэдэг 40 хувийн нэмэгдэл цалин дээр илүү цагийн бичилт хийх, дутуу суутгал хийх зэргээр нийт 978 мянган төгрөгийн цалин, хөлс илүү тооцон, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож төрд нийт 7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Н.Ш-ийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Иргэн танд:

Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй.

Г.Очирбат: МАН-ынхан засаглаж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа.

-Та “Нэг Монгол” гээд хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга болжээ. Энэ хөдөлгөөн ямар учиртай юм бэ?

-Хэдхэн хоногийн өмнө би “Нэг Монгол” хөдөлгөөний тэргүүнээр сонгогдлоо. Энэ хөдөлгөөн бол ардчиллын үнэт зүйлсийг тээдэг. Тэр дундаа үзэл баримтлал буюу үндэсний, шударга ёсны, улс төрийн, эдийн засгийн, иргэний эрх чөлөө гээд таван үнэт зүйлийг тунхаглаж явдаг. Үүнийг тээж явдаг “Нэг Монгол” гээд хөдөлгөөнийг 2022 оны сүүлээр байгуулсан. Тухайн үеийн УИХ-д Ардчилсан намаас сонгогдсон гишүүдийн маань олонх нь санаачилж байгуулсан юм. Та бүхэн санаж байвал 2021 оны сонгуульд АН-ыг хоёр хуваагаад, хоёр гэрчилгээ, тамгатай болгоод Ерөнхийлөгчийн сонгуульд оруулж чадаагүй. Би өөрөө Н.Алтанхуяг даргыг дэмжиж талбай дээр ес хоног өлсгөлөн зарлаж байлаа. Ингэхдээ “Нэг Монгол” хөдөлгөөн юуны төлөө явж байгаа вэ гэдгийг их сайн ойлгож байсан хүний хувьд энэ удаад тэргүүнээр ажиллах итгэл хүлээсэндээ их талархаж байгаа. Тэргүүн болох өдрөө би “Үргэлжлэх Зориг” гээд баримтад киног нөхдөдөө үзүүлсэн. С.Зориг агсны нэг том санаа бол эрх ашгийн эрэмбийг тодорхойлсон. Ямар ч тохиолдолд эх орны эрх ашиг нэгдүгээрт байна.

Хоёрдугаарт, бүлэг фракцын эрх ашиг, гуравдугаарт, хувийнхаа эрх ашгийг тавих ёстой гэж хэлсэн байдаг. Манай хөдөлгөөн ч энэ үзэл баримтлалыг авч явна. Хэн нэгэн хүн, даргад үйлчлэхгүй, зөвхөн үзэл баримтлалдаа үйлчилнэ гэсэн зүйлийг би тэр үед хэлсэн. Энэ үзэл баримтлалд нэгдэж нийлж 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж, амьдарч суугаа ардчилалд хайртай олон хүн манай “Нэг Монгол” хөдөлгөөнд орж ирэх байх гэж бодож байна.

-Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төсөл зарим гишүүнтэй хамтраад санаачилсан байсан. Ингэх нь ямар ач тустай, ард түмэнд хэрэгтэй гэж үзэж байгаа юм бэ?

-Бид өнгөрсөн түүхээ маш сайн судлах хэрэгтэй юм шиг байгаа юм. Ардчилсан нам 2006 онд татварын “Дөрвөн 10-ын систем”-ийг оруулж ирсэн. Тухайн үед ХХОАТ 15-аас дээшээ хувь байсан.

Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ ч өндөр байсан. Эдгээрийг 10 хувь болгоё гэхэд тухайн үеийн МАХН-ынхан бүгд эсэргүүцсэн. Цалингаа тавьж чадахгүй, төсөв тасарлаа, хэцүүдлээ гэсэн. Гэтэл татварын суурь бааз нэмэгдэж, төлөлт их болсон. Өнөөдөр бид 33, 34 их наяд төгрөг яриад сууж байна. Тэгэхээр энэ их зөв бодлого байжээ гэдэг нь харагдаж байгаа юм. Яг үүнтэй адилхан ХХОАТ-ыг нэг хувь болгоё гэж санаачилж байгаа. Орлого олж байгаа ч гэсэн ХХОАТ татвар төлөхгүй байгаа асар олон мянган иргэн бий. Энэ хүмүүс маань уг нь эх орныхоо төлөө татвараа шударгаар төлье гээд байгаа юм. Р.Шинэгэрэл гээд иргэн энэ санаачилгыг гаргахад зургаахан хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжсэн. Тэгэхээр иргэд татвараа төлье, гэхдээ боломжит бага хэмжээнд нь төлмөөр байна. Үүнийг та бүхэн хуулийн хүрээнд нь шийдээд өгөөч гэсэн санаа юм. Бид үүнийг бас судлаад хуулийн төслөө өргөн барьсан. Олон улсын жишигт бас л ийм байгаа. Монгол Улсад өнөөдөр 1000 хүнд 64 төрийн албан хаагч үйлчилж байна. Гэтэл олон улсад 7-15 хүн л үйлчилдэг. Ингээд бодохоор бидэнд хэмнэлт хийх боломж бүрэн байгаа. Хоёрдугаарт, татварын суурь бааз өснө. Гуравдугаарт, хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Иргэдийнхээ талд, татварынхаа суурь баазыг өргөтгөх гэсэн ойлголттой байвал гишүүд дэмжих байх. Харин зөвхөн явцуу эрх ашиг буюу төсвийн орлого тасарна гэвэл дэмжихгүй гэж харж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа ирэх сонгуулиудад ард иргэд маань АН-д итгэл үзүүлэх юм бол энэ байр суурин дээрээ л зогсоно. Төр цомхон байх ёстой. Илүү ухаалаг байх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдаан дээр хуулийн хулгай орж ирсэн.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Миний хувьд хуулийн хулгай гэж харсан. Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барьсан. Нөгөө талд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл орж ирсэн байгаа. Ингэхдээ төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулаад хоёр хууль оруулж ирсэн. Нэг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, нөгөө нь НӨАТ-ын тухай хууль байгаа юм. Үүгээрээ НӨАТ-ын хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох гэж оролдож байна. Олон гишүүн НӨАТ-ыг бууруулж, өөрийнх нь үзэл баримтлал дээр аваачих хэрэгтэй гэж үздэг. Би ч гэсэн үүнийг дэмждэг. НӨАТ-ын үзэл баримтлал нь далд эдийн засгийг л ил болгох байсан. Харамсалтай нь одоо бол зөвхөн төсөв бүрдүүлдэг татвар болсон. Хоёр хувийг нь чихэр долоолгож байгаа юм шиг иргэддээ өгөөд, найман хувиар нь төсөв бүрдүүлдэг болгож хувиргасан. Ийм болохоор олон гишүүн шахаж шаардаж байгаад НӨАТ-ын тухай хуулийг ноднин жилийн арваннэгдүгээр сарын 14-ний өдөр өөрчлөн найруулж, нэмэлт оруулсан. Иргэн та 0-500 мянган төгрөгийн худалдан авалт хийвэл НӨАТ-ыг 100 хувь, 500 мянгаас нэг сая төгрөг хүртэл бол 50 хувь, нэг саяас дээшээ бол хоёр хувиараа байх шаталсан систем оруулж ирээд баталсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан ч МАН-ынхан багш, эмч нарын цалин нэмэхээр төсөв хүндрэх гээд байна гэсээр байгаад аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Гэтэл энэ зүйл заалтыг хүчингүй болгохоор оруулж ирээд хэлэлцэх эсэхийг нь байнгын хороон дээр дэмжчихлээ. Би мянга орилоод нэмэр болсонгүй. Баталсан хуулиа мөрдөгдөж эхлээгүй байхад хүчингүй болгодог засаг төр гэж байж болохгүй. Иргэдээ бодмоор байна. НӨАТ-ын буцаан олголтыг нь бодитоор буцаан олгоод иргэдийнхээ орлогыг дэмжмээр байгаа юм. Иргэд орлоготой байвал худалдан авалт сайжирч, бизнесүүд тэлж, эргээд татварын бааз суурь нэмэгдэнэ. Гэтэл одоо иргэдийнхээ халаасыг сэгсэрсээр байтал тэд маань татвар төлөх боломжгүй болж байна. Одоо хамгийн ашигтай нь төр дагасан компаниуд л байгаа. Мөнчгөрөөрөө бизнес явуулж байгаа хүмүүстээ зориулсан бодлого алга. Ер нь бол эдийн засгийн нөхцөл байдал их хүндэрч байгаа шүү. Манай Статистикийн үндэсний хороо зэрэг газрууд тоогоо зөв гаргаж чадахаа байсан. Өнөөдөр инфляцийг 10.1 хувь гэж яриад байгаа. Яг дэлгүүр, зах, худалдааны төв, лангуунуудаар яваад үз. Инфляци бүр 10-аас дээшээ гараад явчихсан. Н.Учралыг залуу хүн Ерөнхий сайд болоход би дэмжиж байсан. Харамсалтай нь томилгоонууд нь үнэхээр таалагдаагүй.

-Тухайлбал, ямар томилгоонууд таалагдахгүй байна вэ?

-Ашиг сонирхлын зөрчилтэй олон сайд томилсон. Эдийн засаг хөгжлийн сайд нь Сэлэнгээр дүүрэн махны чиглэлийн үхэр үржүүлдэг хэрнээ өнөөдөр махны үнэ бидэнд хамаагүй гээд яриад сууж байна. Хамаагүй болгох юм бол эцсийн дүндээ түүний үхрийн махыг иргэд үнэтэй авбал тэр хүн л ашигтай ажиллана. Бүхэл бүтэн эмийн том компанитай хүн Эрүүл мэндийн сайд болчихсон. Мөн нэг сайд нь өөрийн хэвлэлийн компаниараа дамжуулан төрийн тендер бүрийг авдаг гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад л байна. Мөн хувьдаа вагонтой мөртлөө Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа хүн ч байгаа. Ашиг сонирхлын тухай хууль чинь уг нь энэ бүхнээс л сэргийлэх учиртай. Даанч энэ бүхэн ямар ч хамаагүй байна. Уг нь ажил хийлгэе гэвэл олон залуучууд байгаа.

-Шинээр томилогдсон Засгийн газрыг хэр ажиллаж байна гэж харж байгаа вэ. Явж байсан мега төслүүдээ зогсоосонд шүүмжлэлтэй хандах хүн олон байх шиг байна?

-Би бол МАН-ынхныг засаглаж чадахгүй байна гэж харж байгаа. Зөвхөн хувийнхаа эрх ашиг, бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө ажиллаж байна. Эрх ашгийнхаа эрэмбийг зөв тавьж чадахгүй байгаа. Намаа бүтэн байлгая, бүлэглэлүүдийн эрх ашгийг хангая, улс орон хамаагүй гэсэн л томилгоонууд хийсэн. Ийм байвал улс орон хөгжихгүй. Тиймээс одоо АН хатуу байр сууриа илэрхийлж, сөрөг хүчнийхээ ажлыг хийх хэрэгтэй. Ард иргэдийнхээ талд зогсох ёстой. Заримдаа бид хэдийг чинь ганцхан сонгогдчихоод юу гээд байгаа юм гээд загнаад байна шүү дээ. Хэлэхээр ад болно. Хэлэхгүй байя гэхээр ингээд буруу замаар яваад байна. Цаашдаа АН, 200 мянган гишүүн дэмжигчид, ардчилалд хайртай монголчууд үүний эсрэг тэмцэх ёстой гэж харж байгаа. Хүчтэй дуу хоолой гаргаж тэмцэхгүй бол энэ хүмүүс чинь толгой дээр гараад суучихлаа. Бүлэглэлээрээ асуудал шийддэг, хэн нэгний эрх ашгийг хөнддөг, УИХ дээр шийдвэр гаргуулах гэж дайрдаг. Цаашдаа хүн засаглах уу, хууль засаглах уу гэдэг зүйл рүү явах гээд байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

ӨДРИЙН СОНИН

Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 982 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 955 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэг хийн, 1 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 7 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав. Албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас газар болон мөнгө хахуульд авсан, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан тушаалтанд хахууль өгсөн, мэргэжлийн бус иргэнийг ажилд томилсны улмаас байгууллагад хохирол учруулсан, өөртөө 20,0 сая төгрөгийн цалин илүү бодож олгосон, хандив дэмжлэгийн мөнгөнөөс өөртөө шилжүүлэн авсан, ажилтанд үндэслэлгүй олгосон цалинг өөртөө буцаан авсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд арга хэмжээ авалгүй давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо хуралдаагүй байхад дур мэдэн шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Э.Г нь барилга байгууламж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын явцад тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд орууллаа
Улсын хэмжээнд өнөөдөр (2026.05.10) 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сумын Зүүн согоот-д гарсан ойн гал түймрийг цурамд оруулж,

Булган аймгийн Тэшиг сумын Тасархайн давааны ам-д гарсан ойн гал түймрийг мөн цурамд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 67 хүн, 11 автомашинтайгаар ажиллаж байна.

Он гарсаар нийслэлийн хоёр дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр энэ жил 17 байр урагшилжээ
Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагаас жил бүр гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс энэ жил 180 орноос 85 дугаарт жагсжээ.

Өнгөрсөн онд 180 орноос 102-т жагсаж байсан бол энэ жил 17 байр урагшилсан үзүүлэлттэй байна.

Т.Аубакир: Морин уралдаан бидний өв соёл боловч нийтээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол авааргүй наадахыг уриалж байна
Т.САЙХАН

Хаврын морин уралдаан эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2026.5.1/ Гэр бүл, хөгжил, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл хийлээ.Тэрээр “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглодог. Энэ талаар Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол батлагдсан. Өнөөдрөөс эхлэн хаврын морины уралдаан эхэлж байна. 2025 оны байдлаар 12 мянга орчим хүүхэд уралдаанд оролцсон байна. Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, үүнээс 250 нь бэртэл гэмтэл аваагүй, 88 нь хөнгөн, тав нь хүнд бэртэл гэмтэл авсан гэсэн статистик гарсан. Иймээс баяр наадмын үе, морин уралдааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд, уяачид, орон нутгийн удирдлагуудыг анхааралтай байхыг уриалж байна. Бүх аймаг, дүүргийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Орон нутагт морины уралдааны зам, харгуй, аюулгүй байдал, тусгай хэрэгсэлд анхаарал тавьж ажиллах ёстой. Хуулиар найман нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглодог. Хамгийн чухал нь унаач хүүхдүүдийн эцэг эх дор бүрнээ хариуцлагатай байх шаардлагатай. Бүх зүйл дүрэм журмын дагуу байх ёстой. Тухайн уралдаанд оролцож буй хүүхэд заавал даатгалд хамрагдсан байх ёстой. Морины уралдаанд найман нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх чиглэлээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хяналт шалгалт тавьж ажиллана. Мөн бүх аймаг, нийслэлийн уяачдын холбоод эдгээр дүрэм журмыг баримталж, сахиулахыг хүсье. Морин уралдаан нь Монголын өв соёл боловч нийтээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол авааргүй наадахыг уриалж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Х.Баттулга: Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Х.Баттулга байнгын хорооны хурал болон чуулган нэгдсэн хуралдаандаа суудаггүй, хамгийн их тасалсан гишүүн. Тэгвэл тэрээр өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаа суужээ. Энэ үеэр нь сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулга авав.

Тэрээр "Ерөнхийлөгчийн өргөн барьсан ёс зүйн алдаа гаргасан, чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар "Ийм хууль батлаад ёс зүйг хэрхэн тодорхойлох вэ гээд гишүүд ч зөв ярьж байна лээ. Хэлэлцэх явцад зөндөө асуудлууд яригдах байх. Миний бодлоор нэгэнт сонгогдсон гишүүдийг буцааж татдаг болбол мөнгө төлбөртэй асуудлууд гарна. Мөнгөтэй хүмүүс өдөөн хатгаж янз бүр болно гээд Ч.Лодойсамбуу гишүүн нар их зөв ярьж байна лээ. Ер нь хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй" гэлээ.

Мөн тэрээр "Бүх гэрээг шалгах хэрэгтэй. Бодийн гэрээг нууцад авах асуудлыг Ерөнхийлөгч шийддэггүй. Нууцын тухай асуудлыг би олон нийтэд ярьж болохгүй. Улс орон, аж ахуйн нэгж, гэр бүлд ч нууц байх хэрэгтэй.

Ер нь Ухаа худаг байгаа тохиолдолд улс орон хэзээ ч сайжрахгүй. Ухаа худгийнхан бүх сонгуулийг худалдаж авч байна" зэргээр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Булганы зүүн хэсгээр нойтон цас орно
Цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр,  говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6...+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20...+26 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Ирэх сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

28-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар,

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар дулаарна.

Сумын цагдаа нар унтаж байсан хоёр хүнийг галаас аварчээ
Булган аймгийн Рашаант сумын “Хийморь” хороололд өчигдөр (2026.04.19) таван ханатай гэр шатжээ.

Гал гарах үед оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид  яаралтай арга хэмжээ авч гэрт унтаж байсан 2 иргэнийг галын голомтоос гаргаж амь насыг нь авран сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.

Тэд Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч А.Баярхүү, Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, дэд ахлагч Д.Даваадаш нар аж.

Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, Цагдаагийн дэд ахлагч Д.Даваадаш

Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч А.Баярхүү

Шатаж байсан гэрээс цагдаагийн алба хаагч А.Баярхүү, Д.Даваадаш нар хоёр иргэнийг гарган авч амь насыг нь аварчээ
Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын орчимд /2026.04.18/Монгол гэр, хашаа шатаж байх үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Баярхүү, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Даваадаш нар харж, гэрт унтаж байсан хоёр иргэнийг галын голомтоос гаргаж, амь насыг нь аварсан байна.

Дээрх иргэдийг сумын эрүүл мэндийн төвд хүргэж, галыг иргэдийн хүчээр түргэн шуурхай унтраан нурманд оруулаад байна.

Цаг агаарын хувьд хүчтэй салхитай байсан бөгөөд хажуу айлын хашаа, гэр шатах эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.