Эдийн засаг - Булган аймаг

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарав
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар 20.7 их наяд, харин зарлага, цэвэр зээлийн дүн 22.1 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо тайлагнав. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн үед төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан юм.

Төсвийн орлого буурахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өмнөх оны мөн үеэс 45.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Нөгөө талд нийгмийн даатгал, хөрөнгийн албан татвар, НӨАТ-ын орлого тус тус нэмэгдсэн байна. Оны эхний есөн сарын дүнгээр төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өсөхөд бараа, үйлчилгээний зардал нэг их наяд, урсгал шилжүүлэг 941 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн аж.

БРИКС олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалах ёстой гэжээ
Есдүгээр сарын 8-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын онлайн дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, " Эдүгээ дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй өөрчлөлтийг туулж, ноёрхох үзэл, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авсаар байна. Зарим улс орон худалдааны болон тарифын дайныг эхлүүлж, дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлж, олон улсын худалдааны дэг журмыг алдагдуулж байна.

Энэ эгзэгтэй үед БРИКС-ийн орнууд нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны БРИКС-ийн үзэл санааг дэмжиж, олон талт үзэл, олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалж, "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-г хөгжүүл, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулах ёстой юм. Үүнтэй холбоотойгоор гурван зүйлийг санал болгож байна.

Нэгдүгээрт, олон талт үзлийг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой. Олон талт үзэл бол ард түмний хүсэл эрмэлзэл, цаг үеийн ерөнхий чиг хандлага, дэлхийн энх тайван, хөгжлийн чухал тулгуур гэдгийг түүх нотолж байна.

Хоёрдугаарт, нээлттэй байж, хамтдаа ялалт байгуулж, олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалах ёстой. Эдийн засгийн даяаршил бол түүхэн хандлага юм. Улс орны хөгжил нээлттэй, хамтын ажиллагаатай олон улсын орчноос салгаж болохгүй. Хэн ч өөрийгөө тусгаарлах ёсгүй юм.

Гуравдугаарт, эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжин, хамтын хөгжлийн эрч хүчнийг бий болгох ёстой. Бид өөрсдийн асуудлаа сайн шийдэж байж гаднын сорилтод илүү сайн хариу үйлдэл үзүүлж чадна. БРИКС-ийн орнууд дэлхийн хүн амын бараг тал хувь, нийт эдийн засгийн 30 орчим хувь, нийт худалдааны хэмжээний тавны нэгийг бүрдүүлж байна. БРИКС-ийн хамтын ажиллагаа нягтрах тусмаа гаднын эрсдэл, сорилтод хүчтэй хариу тусгал гаргаж, илүү итгэлтэй, илүү олон шийдэлтэй, илүү үр дүнтэй байж чадна." гэсэн байна.

Х.Ганхуяг: Сарын 800,000 төгрөгийн орлоготой хүнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө
Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "Найман сар гаруйн хугацаанд татварын багц хуулийн төсөл дээр ажиллалаа. 2025 оны тавдугаар сард өмнөх Засгийн газар өргөн барьсан байсан ч шинэ Засгийн газар байгуулагдсан нөхцөл шалтгаан үүссэнээр татан авсан юм.

Шинэ Засгийн газар байгуулагдахдаа ч татварын шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэсэн тул ажлын хэсгийн зүгээс одоо байгаа төсөл нь энэ юм гээд санал авах нь зүйтэй гэж үзсэн. D-Parliament-д байршуулсан төсөл бол өргөн барьсан хуулийн төсөл биш, олон нийтээс санал авч байгаа төсөл юм. Уг шинэчлэлээр иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, нийтээрээ тэгш шударгаар татвараа төлөх эрх зүйн орчин бүрдэнэ. Иргэн бүр татвартаа хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлдэг, эргэж тайлагнадаг системд орно.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, анхныхаа орон сууцыг худалдан авч байгаа тохиолдолд хуучин 6,000,000 төгрөгийн татварын хөнгөлөлт авдаг байсныг 15,000,000 төгрөг болгож байгаа.

Татварын багц хууль нь дөрөв дэх удаагаа парламентын түвшинд хэлэлцэгдэх шатандаа явж байгаа. Өмнө нь төсвийн хуулийг дагуулж аль нэг татварыг өөрчилдөг нь тогтолцооны гажуудал үүсгэдэг.

Тухайлбал Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ) нь бүртгэлийн зориулалттай байсан ч гол зорилго нь тогтолцооны  гажуудал руу авчирсан. Өнөөдрийн байдлаар 70 гаруй төрлийн үйлчилгээг чөлөөлчихсөн байгаа учраас НӨАТ-ын хамрагдалт 74 хувьтай байна. Энэ нь "саарал" эдийн засаг, зарим нь татвар төлдөг, зарим нь төлөхгүй байхаар шударга бус татварын тогтолцоо бий болдог. Иймд багц хуулиар шинэчлэх гэж байгаа юм" гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Нийт орлогоос Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын шатлалыг тооцдог болох аргыг оруулж байгаа. Хялбаршуулсан горимыг зөвхөн НӨАТ-т үзүүлнэ. Өөрөөр хэлбэл НӨАТ нь зөвхөн бүртгэлийн үүргээ гүйцэтгэнэ.

Хувиараа бизнес эрхлэгчдийн татварын тайланг системээр бэлтгэн хүргүүлж, татвар ногдуулна. Технологийн шинэчлэлтээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг үндсэндээ тодорхойлох боломжтой болсон тул системээ автоматжуулах, хялбаршуулах боломж нь нээгдсэн" гэв.

НӨАТ-ын хөнгөлөлт:

500,000 төгрөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас 100 хувь чөлөөлнө.

500,000-800,000 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын 50 хувийн чөлөөлөлт олгоно.

ХХОАТ-ын өөрчлөлт:

Сарын 800,000 буюу жилийн 9,600,000 төгрөгийн орлоготой хүнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө. Статистик мэдээллээс харвал жилийн 9,600,000 төгрөгийн орлоготой 360,000 хүн бий. Өөрөөр хэлбэл манай улсын ажиллах хүчний 36 хувь нь үүнд багтаж байна. Улирлын чанартай, цагийн ажил хийдэг хүмүүс 10 хувийн татвар төлж байгааг 0 болгоно.

Одоогийн хуулиар ажилтны цалингаас суутгагддаг Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ) 11.5 хувь, ХХОАТ 10 хувь байгаа. 800,000 төгрөгийн үндсэн цалинтай байлаа гэхэд эдгээр татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ 637,000 төгрөг авна. Олсон орлогоороо бүгдээр нь худалдан авалт хийлээ гэхэд НӨАТ-т 10 хувь буюу 63,720 төгрөг төлөөд, 2 хувийн буцаалт, ХХОАТ дээр 18 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ. Нэгтгэж үзвэл татварт 103,000 төгрөг төлнө. Цалингийн 13 хувийг татварт төлж байна гэсэн үг. Нэмэлт өөрчлөлтөөр 6,320 төгрөгийн татвар төлнө. 13 хувиас 0.8 хувийн татвар төлөхөөр болж буурна.

Дундаж буюу 1,500,000 төгрөгийн цалинтай хүн өнөөгийн хуулиар 202,000 төгрөгийн татвар төлдөг бол нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаалт, ХХОАТ-ын хөнгөлөлт зэргээ тооцвол татварын ачаалал хоёр дахин буурна.

3,500,000 төгрөгийн цалинтай хүн 488,000 төгрөг буюу 14 хувийн татварын ачаалалтай байна. Нэмэлт өөрчлөлтөөр 9.5 хувийн татварын ачаалал авна.

Жилийн 180,000,000 төгрөгөөс дээш орлоготой хүн одоо 20 хувийн татвар төлж байгаа бол шинэ төслөөр 360,000,000 төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлнө.

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын өөрчлөлт:

6,000,000,000 төгрөг хүртэлх ашигтай компаниуд 10 хувийн татвар төлдөг бөгөөд түүнээс дээш бол 25 хувийн татвар төлнө. Иймд компаниуд ашиг 6,000,000,000 төгрөг рүү дөхөхөд шинэ компани байгуулах, охин компани үүсгэх гэх мэтээр ашгаа задалж байгааг шийдэхийн тулд шинэчлэлээр 6,000,000,000-10,000,000,000 төгрөгт 15 хувийн татвар бий болгоно. Татварын ачааллыг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг нь сайжруулж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.

Орон сууц, ус болон цахилгааны үнийн өсөлт инфляц нэмэгдэхэд нөлөөлжээ
Банкны холбоо банкнуудын санхүүгийн үзүүлэлт, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Тус холбооны тайланд дурдсанаар инфляцын өсөлтийн хурд аажмаар саарч нэг оронтой тоонд хүрсэн ч цаашид өсөх хандлагатай байгаа аж. Дотоодын хүнс тэр дундаа мах болон гурилын үнийн өсөлт нь инфляц нэмэгдэхэд нөлөөлж буй. Мөн цахилгаан, эрчим хүчний үнийг сүүлийн улиралд нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор орон сууц, ус болон цахилгааны үнийн өсөлт нь инфляц нэмэгдэхэд нөлөөлжээ. Цалин, тэтгэврийн өсөлт нь бараа, бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцын түвшин нэмэгдэх суурь шалтгаан болж байгааг тэмдэглэсэн байна.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

Д.Должинсүрэн: Ирэх онд орон сууцны үнэ 10 орчим хувь өсөх төлөвтэй байна
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар есдүгээр сард шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 4.39 сая төгрөг байна. Шинэ байрны метр квадратын үнэ Хан Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөг байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүрэгт шинэ байрны мкв-ын үнэ хамгийн хямд буюу 2.94 сая төгрөг байна. Шинэ байрны мкв-ын үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 540 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнчлэн, хуучин орон сууцны 2024 оны есдүгээр   сарын мкв-ын дундаж үнэ нь 4.02 сая төгрөг байна. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 580 мянган төгрөг буюу 12.8 хувиар нэмэгджээ.

Ирэх оны орон сууцны  үнэ ямар байх талаар “Тэнхлэг зууч” ХХК-ийн захирал Д.Должинсүрэнгээс тодрууллаа.

Тэрээр “Орон сууцны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад өсөлттэй байна. Зах зээл дээр метр квадрат нь 10-12 сая гэдэг юм уу үнэтэй орон сууцны нийлүүлэлт орж ирсэнтэй холбоотой дундаж үнэ нэлээд өссөн. 2025 онд орон сууцны үнэ 10 орчим хувиар өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Учир нь, өртөгтэй холбоотой суурь хүчин зүйлүүд нь хэвээрээ. Мөн тээвэр ложистик болон валютын ханшийн нөлөө их байгаа. Энэ нь орон сууцны өртөгт нөлөөлдөг. Үүгээр зогсохгүй түүхий эд, барилгын материалын өртөг байнга нэмэгдээд байгаа. Энэ гинжин хэлхээ болгон барилгын суурь үнэд нөлөөлж байна.

Уг нь валютын ханш тогтворжиж байсан ч сүүлийн үед нэлээд өндөр өсөлт харагдаж байна. Тээвэр ложистик сайжрах ямар ч төлөв харагдахгүй байгаа. Жишээ нь, Тяньжин боомтод бараа бүтээгдэхүүн хоёр сар гацдаг хэвээрээ байна. Тэгээд манай улсын барилга барих хугацаа богино байдаг. Орон сууцны үнэ өсөж байгаа нь орц, түүхий эд, өртөгтэй холбоотойгоос гадна улсын менежменттэй холбоотой өсөж байгаа. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэгчийн зөвшөөрөл авахтай холбоотой хугацааг сунгадаг ч  юм уу. Зөвхөн энэ хугацаа алдалттай холбоотойгоор л гэхэд өртөг өсөхөд ихээхэн нөлөөтэй. Мөн 2025 оноос амины орон сууцад 30 сая хүртэлх ипотекийн зээл олгоно гэж байна. Гэхдээ 30 сая зээл олгоход зээлийн шаардлага ханга өрх хэд байх вэ. Хангалаа гэж бодоход эргэн төлөлт ямар байх бол гэдэг нь тодорхойгүй байна” гэлээ.

ТӨСӨВ-2025: Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг улсын төсөвт орлого оруулж, бусад нь 527.8 тэрбум төгрөгийн ТАТААС авна
УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараахан Засгийн газар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан билээ. Улмаар өнөөдөр нээлтээ хийх энэ удаагийн намрын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэнэ.

Тэгвэл ҮАГ-аас 2025 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Иймд бид аудитын дүгнэлтээс онцлохыг нь та бүхэнд хүргэж буй юм.

Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн суурь орлого, зарлагын саналыг Сангийн яам хянаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд дараах байдлаар тусгасан байна. Үүнд:

•Орон нутгийн 2025 оны суурь орлогыг өмнөх оноос 1,101.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6,366,1 тэрбум төгрөгөөр, суурь зарлагыг 964.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 4,830.6 тэрбум төгрөгөөр тус тус төсөвлөсөн байна.

•Орон нутгийн төсвөөс улсын төсөв төвлөрүүлэх дүнг 2024 оноос 307.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,903,1 тэрбум төгрөгөөр тооцжээ. Төсөв бүрдүүлэх аймгуудад Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг багтаж байна.

Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн дээрх аймгуудаас бусад аймгуудад 527.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг улсын төсвөөс олгохоор төлөвлөжээ.

АУДИТЫН ДҮГНЭЛТ: НЗДТГ Шинэ жилийн баярын цэнгүүн, ОУ-ын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн

Монгол Улсын 2025 оны орон нутгийн суурь зардалд төлөвлөгдсөн доорх зардлыг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу дараагийн аудитаар хянах шаардлагатай байна. Үүнд:

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бусад байгууллагын чиг үүрэгтэй давхцуулж төлөвлөсөн 1.4 тэрбум, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, мэдээ дата боловсруулах систем, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлага хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ зэрэг санхүү бүртгэлтэй холбоотой зах зээлийн үнээс өндөр 1.1 тэрбум, бүтээлч хот төсөл, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх 1.9 тэрбум төгрөг нийт 4.4 тэрбум төгрөг төлөвлөсөн;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2025 онд шинээр ашиглалтад орох 38 сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 6.2 тэрбум төгрөгийг төлөвлөсөн ч 2025 онд ашиглалтад орох эсэх нь нотлох баримтаар дэмжигдээгүй;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах арга хэмжээ, олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав
Олон улсын Фитч агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна.

Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг.

• Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулсан

• Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан

• Төсвийн сахилга бат сайжирсан

• Эдийн засгийн өсөлт ба хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлж, Засгийн газрын бодлого цаашид үргэлжлэх дохио болсон зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн гэж Фитч агентлагийн тайланд дурджээ.

Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Fitch Upgrades Mongolia to 'B+'; Outlook Stable (fitchratings.com)

ХААН Банк Азийн Хөгжлийн Банкнаас хос шагнал хүртлээ
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Олон улсын “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-өөс ХААН Банкийг 2024 оны “Монгол Улс дахь шилдэг хамтрагч банк”, “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк”-аар тус тус тодруулж, ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр, Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба нар шагналын цомыг гардан авсан юм.

ХААН Банк нь 2013 оноос тус хөтөлбөрт идэвхтэй оролцож, дэлхийн нэр хүнд бүхий 200 гаруй банктай худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцагчдынхаа худалдааны бизнесийг дэмжих, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэх боломжийг бүрдүүлээд буй юм.

Түүнчлэн харилцагчдадаа санал болгодог худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ачилтын өмнөх болон дараах зээлийн бүтээгдэхүүнүүдээс гадна баримтат аккредитив, баталгаа, батлан даалтын аккредитивийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан гадаад худалдааны эрсдэлийг удирдах, санхүүжилтийн зардлыг бууруулах боломж олгодог. Энэ ч үүднээс “Монгол дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг долоо дахь жилдээ шалгаруулан өргөмжлөөд байна.

Харин Азийн хөгжлийн банк “Gender Champion” буюу “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч” байгууллагаар биднийг хоёр дахь удаагаа тодруулсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд ХААН Банкны дотооддоо мөрдөн ажилладаг бодлого, олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөр, ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд нь ажлын байран дахь хүйсийн тэгш оролцоо, манлайллыг бүхий л түвшинд дэмжиж, жигд хангаж ажилласныг онцлон энэхүү шагналыг олгосон байна. ХААН Банк дээд болон дунд шатны удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг салбарын хэмжээнд жишиг болохуйцаар дэмждэгээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн чамгүй хувь нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгэм дэх тэдний оролцоог нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн болон хувийн карьерт өсөн дэвжих боломж олгоход чиглэдэг билээ.

Эдгээр шагнал нь бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүрснийг үнэлж буйн илрэл төдийгүй ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, АХБ-ны хамт олонд болон ХААН Банкны нийт ажилтнуудын маань хамтын хичээл зүтгэл, ололт амжилт юм. Амжилтыг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье.

ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Хадгаламждаа мөнгө нэмээд NURA-гийн эрх аваарай
Хадгаламж хэзээ ч багадахгүй. Гагцхүү түүнийг дадал зуршил болгосноор та өөрийн хүсэж зорьсондоо хүрч чадна. Ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж буй харилцагчдадаа зориулан ХААН Банк 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуримтлуулах дадлыг тань дэмжсэн ээлжит урамшуулалт аянаа зарлалаа.

Энэхүү урамшуулалт аянд 2024 оны  8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, эсвэл 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс өмнө интернет банкаараа дамжуулан нээсэн 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид хамрагдах боломжтой юм.

Таны хуримтлалдаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд эсвэл хадгаламжийн дансандаа нэмсэн орлого 100,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлыг эрх үүсэх бөгөөд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх цуглуулж болно. Хэрвээ та хадгаламжгүй бол яг одоо Khan Bank аппликэйшний Данс>Шинээр данс нээх цэсээр дамжуулан хормын дотор хадгаламжаа үүсгээрэй.

Ийнхүү гэрэлт ирээдүйгээ баталгаажуулж, санхүүгийн зөв дадал өөртөө суулгасан 5 харилцагчид NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх бэлэглэх юм.

Тохирлын хуваарь:

1-р ээлжийн тохирол: 2024.08.12-2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 5 харилцагчийг  2024.10.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрхийн бичгээр урамшуулна.

2-р ээлжийн тохирол: 2024.10.01-2024.10.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2024.11.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

3-р ээлжийн тохирол: 2024.11.01-2024.11.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2024.12.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

4-р ээлжийн тохирол: 2024.12.01-12.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2025.01.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит болон харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна.

Тохирлын эрх шалгах:

Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.

Тохирлын эрх хасагдах нөхцөл:

Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;

Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол;

Өмнөх ээлжийн тохирлуудад шалгарсан харилцагч дараагийн ээлжийн тохирлуудад дахин хамрагдах боломжгүй.

Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк