Мэдээ мэдээлэл - Булган аймаг

П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой. Жагсаалтын гишүүд даргадаа үйлчилж намын гишүүдийг хагалгаж байна

Ургац хураалт 87 хувьтай үргэлжилж байна гэв
Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийсэн гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ.

Ургац хураалт 2026 оны аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 303.2 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 177.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 67.7 мянган га-аас 189.0 мянган тонн, тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн ургац тус тус хураан аваад байгаа аж.

Газар тариалангийн бүс нутгуудаар аравдугаар сарын 15-16 өдрүүдэд  орсон хур тунадас болон нойтон цасны улмаас үр тарианы 64 мянган га, малын тэжээл 27 мянган га, тосны ургамал 43 мянган га талбайн хураалтын ажил түр зогсчээ.

Аймаг, сумуудад ургац хураалтын тооцоо нийлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд ургац хураалтын урьдчилсан дүн аравдугаар сарын 30-ны өдөр гарна. Мөн хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэлтийн тухайд намрын ургацаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн долоон салбар агуулахад 427 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс нийт 106 тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулж нөөц бүрдүүлээд байна гэж яамнаас мэдээллээ.

"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"
Өнөөдөр “Олон улсын ирвэсийн өдөр” тохиож байна. Байгаль дэлхийн нэгэн ховор амьтан бол “Уулын эзэн” хэмээн нэрлэгддэг цоохор ирвэс юм. Дэлхийн 12 улсад тархан амьдардаг энэ ховор амьтны өлгий нутгийн нэг нь Монгол орон. Цоохор ирвэсийн тоо толгойгоор манай улс дэлхийд хоёрдугаарт БНХАУ-ын дараа ордог. Байгалийн унаган төрхөө хадгалсан өндөр уулсаар нутагладаг “Уулын эзэн”-ий тархан амьдардаг бүс нутгийн нэг нь Их Богд уулын Байгалийн цогцолборт газар юм. Тус бүс нутагт цоохор ирвэсийг хэрхэн хамгаалж, амьдрах орчныг нь хадгалан үлдээж байгаа талаар тус байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Гомбодоржтой ярилцлаа. Тэрээр “Ирвэс хамгаалах сан”-гаас зохион байгуулдаг ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчаар 2025 онд шалгарч байсан юм.

-Та байгаль хамгаалагчаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?

-Их Богд уулын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тав дахь жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Би ер нь хийж байгаа ажилдаа их дурламтгай хүн шиг байгаа юм. Уул уурхайн удирдлагаар төгсөөд 5-6 жил ажилласан. Нэг жил ой мод ихтэй хангайд ажиллаж байлаа. Мод, бут сөөг, ургамал ургуулахын тулд хэчнээн их зардал, цаг хугацаа, хөлс хүч зарцуулдаг билээ. Гэтэл нүдэн дээр хоромхон зуурт алга болж байгааг хараад хувь хүнийхээ хувьд их эмзэглэсэн. Тэгээд байгаль хамгаалагчийн мэргэжлийг сонгож, ан амьтан, байгалиа хамгаалан ажиллаж байна.

-Их Богд уулын Байгалийн цогцолборт газар байгаль, газар зүйн ямар онцлогтой вэ. Цоохор ирвэсийн амьдрах орчны хувьд ямар ач холбогдолтой нутаг вэ?

-Их Богд уул нь нүүдэлчдийн соёл иргэншил, түүх, байгалийн унаган төрх, байгалийн үзэгдлээс тогтож бий болсон өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газруудаараа онцлог. Цоохор ирвэс өндөрлөг газарт амьдардаг. Их Богд уул далайн түвшнээс дээш 3957 метр өндөр учраас цоохор ирвэс амьдрах таатай орчин юм.

Манай хамгаалалтын захиргаа их онцлогтой. Хариуцан хамгаалдаг талбай маань говь, хангай, хээр тал хосолсон, эко системүүдийг хамгаалдаг. Аймгийн төвөөс хамгийн хол талбайдаа очих гэж 280 км замыг туулдаг. 2019 онд “Ирвэс хамгаалах сан”-гаас Их Богд ууланд 30 автомат камер байршуулж, есөн бодгаль бүртгэсэн байдаг.

Харин 2024 онд 61 камер байршуулж, ирвэсийн 31 дүрс бичлэгийг буулгаж авсан. Хангайн нурууны өмнөд хэсгийн байгалийн цогцолборт газрын өргөтгөлийг манайх давхар хариуцдаг. Энэ хэсэгт ирвэсийн тархац, суурьшлын бүсийг тогтоох, автомат камераар ажиглалт хийх судалгааг “Ирвэс хамгаалах сан”-гаас энэ жил мөн зохион байгуулж байгаа. 2024 он болон энэ жилийн ирвэсийн тоо толгойн нарийвчилсан дүн шинжилгээ хараахан гараагүй байна.

-Та ажиллах хугацаандаа цоохор ирвэстэй холбоотой ямар сонирхолтой тохиолдолтой учирч байв. Ирвэсийн мөр, зураг болон бусад ул мөрөөр нь хэрхэн ажиглаж, бүртгэл хийдэг вэ?

-2024 оноос эхлэн өөрийн хариуцсан талбай болон Галуут сумын хэмжээнд цоохор ирвэсийн тархац, амьдрах бүсийг тогтоох, ажиглах, автомат камерын дүрсээр баталгаажуулах ажил хийж байна. Одоогоор ирвэсийн есөн дүрс бүртгэж, коридор нутгийн байршлыг тогтоогоод байгаа. Ирвэстэй нүүр тулсан нэг тохиолдол бий. Айлын малыг хээрийн амьтан барьсан бололтой байхаар нь ажил үүргээ гүйцэтгэж яваад очтол ирвэс ард хэвтэж байсныг анзаараагүй. Тэгээд гэнэт нүүр тулсан. Ирвэс бол өндөр уулын экосистемийн нэг чухал амьтан. Экологийн тэнцвэрээ алдаагүй, байгалийн унаган төрхөө хадгалсан бүс нутагт амьдардгаараа онцлогтой.

-Цоохор ирвэсийн амьдрах орчинд өнөөдөр ямар аюул, бэрхшээл тулгарч байна вэ. Бэлчээрийн доройтол, идэш тэжээлийн хомсдол зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бэлчээрийн талхагдал, малын тоо толгойн өсөлтөөс шалтгаалан ирвэсийн гол идэш тэжээл болох янгир ямаа дайжих тохиолдол гардаг. Үүнээс болж ирвэс айлын хот руу орох нь бий. 2025 оноос Их Богд уулын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Галуут сумын Засаг даргын Тамгын газар, “Ирвэс хамгаалах сан” гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний хүрээнд хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулах хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Ирвэс хамгаалах сан”-гаас малчин өрхийн амьжиргааг гар урлалаар дэмжих төсөл хэрэгжүүлж байна. Мөн ирвэс айлын хот руу орохоос сэргийлж хоёр метр өндөр торон хашаа барих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.Ирвэс бүхий бүс нутагт малчин өрхүүдийн бүлэг байгуулан ажиллаж байна.

-Малчин өрхүүдийн бүлэг байгуулан ажиллаж байна гэлээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Галуут сумын Үнэгт Гуравдугаар баг, Мандал тавдугаар багийн зарим хэсэгт халиун буга, аргал, янгирын тоо толгой, нягтаршил өндөр байдаг. Тиймээс малчин өрхүүдийг бүлэг болгон зохион байгуулж, тус бүрд нь хариуцан хамгаалах газар нутаг хуваарилан ажиллаж байна.

Одоогоор хоёр багийн 19 өрх нийлсэн бүлэг байгуулагдсан. “Ирвэс хамгаалах сан”-тай хамтран хэрэгжүүлж байгаа ажил юм. Нутгийн иргэд өөрсдийн амьдарч буй газрын онцлог, зэрлэг амьтдын тархац, хөдөлгөөнийг сайн мэддэг.

Тиймээс тухайн бүс нутагт хууль бус агнуур гарахаас сэргийлэх, зэрлэг амьтдын хөдөлгөөнийг ажиглах, сэжигтэй зүйл илэрвэл цаг алдалгүй мэдээлэх боломжтой. Мөн зэрлэг амьтдыг үргээхгүй байх, амьдрах орчныг нь хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо чухал.

-Өнөөдөр “Цоохор ирвэс хамгаалах өдөр” тохиож байна. Та олон нийтэд юуг онцлон хэлэхийг хүсэж байна вэ?

-Хүмүүс цоохор ирвэс гэх амьтны тухай интернэт рүү ороод, эсвэл гарын авлагыг олж аваад судлах нь нэн түрүүний ач холбогдол байх. Ингэснээр энэ амьтан байгаль дэлхий, экологийн тэнцвэрт байдалд ямар хэрэгтэйг ойлгоно. “Ирвэсийн тоо толгой ихэсчихлээ, мал бариад байна” гэдэг хүмүүс бол буруу ойлголттой байдаг. Монгол оронд 900 гаруй цоохор ирвэс тоологдсон байдаг. Энэ нь нэг малчин өрхийн хотонд байгаа малын тоотой дүйцэхүйц хэмжээ юм. Тиймээс манай улсад цөөн тоогоор амьдардаг ховор амьтныг хууль бусаар агнахгүй байхыг хүсэж байна. Байгаль ганцхан таны гэр биш шүү дээ.

-“Ирвэс хамгаалах сан”-гаас ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагчдын уулзалтыг зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагааны ач холбогдлыг та хэрхэн хардаг вэ?

-Чухал үйл ажиллагаа гэж боддог. Ирвэстэй бүс нутгийн байгаль хамгаалагчид өндөр ууландаа судалгаа хийж, ирвэс, аргал, янгирын тархац, хөдөлгөөнийг ажигладаг. Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагчдад дуудлага их ирнэ. Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч гэсэн шагнал бол миний хувьд маш үнэ цэнтэй шагнал юм.

Уг үйл ажиллагаа нь олон олон байгаль хамгаалагчдад маш их урам зориг өгдөг гэдэгт итгэлтэй байна. Хууль бус агнууртай тэмцэх чиглэлээр хийсэн ажлаараа 2025 онд шилдэг байгаль хамгаалагчаар шалгарсан.

Шинэлэг санаачилгаар хийсэн ажил нь Галуут сумандаа ирвэсийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх өрөө танхимыг бий болгож, тохижуулж ажилласан. “Ирвэс хамгаалах сан”-гийн дэмжлэгтэй энэ онд тохижилтын ажлын бүр сайжруулсан Их дэлхийн ирвэсийн өдрөөрөө нээлтийг хийх гээд л байж байна даа. Хамтран ажиллаж байгаа “Ирвэс хамгаалах сан”-гийн хамт олонд талархал илэрхийлэхийг хүсэж байна.

-Байгаль хамгаалагчаар ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

-Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл их гардаг. Мөн зургийн аппарат, бие хамгаалах хэрэгсэл зэрэг хэрэглэгдэхүүнүүд байгаль хамгаалагчдад дутагдалтай байдаг.

-Байгаль хамгаалагчаар ажиллахын хамгийн сайхан тал нь юу вэ. Та энэ ажлынхаа юугаар хамгийн их бахархдаг вэ?

-Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг. Мөн байгалийн сайханд дан ганц ирвэс гэлтгүй олон зүйл төрлийн ан амьтан ургамал дунд ажиллаж, ирээдүй хойч үедээ үлдээхийн төлөө явж байгаагаараа маш их бахархаж явдаг даа.

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Монгол хүүхэд бүрт морь унуулж сургах хөтөлбөр" боловсруулах багт урьж байна
Монгол хүүхэд бүрт морь унуулж сургах, моринд эрэмгий, эрүүл чийрэг, саруул ухаант, сайхан сэтгэлт монгол хүнийг бүтээх зорилгоор Монголын морин спорт, морин бөмбөгийн холбооны Тэргүүлэгчдийн хурлаар “Монгол хүүхэд бүрт морь унуулж сургах хөтөлбөр”-ийг боловсруулж, холбогдох яамдтай хамтран батлуулж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасныг дуулгахад таатай байна.

Монгол хүүхэд бүрт зориулж зайлшгүй хэрэгжүүлэх амин чухал шаардлагатай байгаа “Монгол хүүхэд бүрт морь унуулж сургах хөтөлбөр”-ийг боловсруулах эрдэмтэн, судлаачдын багт та бүхнийг урьж байна.

Миний нүүр номын найзууд дунд байгаа олон эрдэмтэн, судлаачдаас тус хөтөлбөрийг боловсруулах багт ажиллах боломжтой, сонирхолтой, хүсэлтэй хүн байвал надтай холбогдоорой.

Монгол хүүхэд бүрийг морь унуулж сургаж, монгол хүнийг бүтээхэд хамтран зүтгэцгээе.

Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 997 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 978 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа. Гаалийн ерөнхий газрын Хяналт хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Н, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан С.Б нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.А нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд нийт 13 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдээс их хэмжээний хахууль авсан, бусдад давуу байдал олгосон гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

БОУАӨЯ: Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнасан
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн амны Бурхант хошуунд өнгөрсөн шөнийн 01:00 цагийн орчимд хүрэн баавгай айлын гэр рүү халдсан ноцтой хэрэг гарсан. Халдлагын улмаас 40 настай эрэгтэй газар дээрээ нас барж, хамт байсан эмэгтэй хүнд гэмтэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд /ГССҮТ/ хүргэгдэн эмчлүүлж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ.

БОУАӨЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА Н.БАЛЖИННЯМ:

-2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 11 аймаг, нийслэл болон тусгай хамгаалалттай бүс нутгуудад баавгай орж ирсэн 745 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс Архангай долоо, Баян-Өлгий хоёр, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна. Амьтад нэг газраа удаа дараа давтамжтай орж ирэх тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд суурьшлын бүс рүү голдуу бамбарууш болон бамбараа дагуулсан эвш /эм баавгай/ нэвтрэх нь элбэг байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгайн учруулж буй эрсдэл, хохирлыг бууруулахаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Үүний хүрээнд Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Энэхүү санхүүжилтээр зэрлэг амьтныг унтуулагч зүү шидэгч буу худалдан авахаар Тендерийн хуулийн дагуу зарлуулсан бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй албан хаагчдын шатахууны зардлыг давхар шийдвэрлэлээ. Түүнчлэн орон нутгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар болон холбогдох албаныхантай хамтран ажиллаж, баавгай үзэгдсэн бүс нутгийн иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж байна. Амьтны тухай хуулийн 35.1 болон Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийг үндэслэн, зайлшгүй тохиолдолд баавгайг агнах зөвшөөрлийг хуулийн дагуу олгож байна.

Өнөөдрийн байдлаар найман аймагт 27 зөвшөөрөл олгосноос зургаан баавгайг агнасан мэдээлэл ирсэн.

Агнасан баавгайн мах, эд эрхтэнд судалгаа шинжилгээний байгууллага болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран шинжилгээ хийсэн. Амьтны тухай хуулиар баавгайд зөвшөөрөл олгодог шалтгаан нь уг амьтан Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад багтдагтай холбоотой юм. Монгол Улс хамгийн сүүлд 1986 онд баавгайн нэгдсэн тооллого хийж байсан бөгөөд цаашид зэрлэг амьтныг тоолох ажлыг холбогдох Зэрлэг ан амьтан хамгаалах хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна" гэлээ.

Статистик мэдээллээс үзэхэд 2018 онд баавгай үзэгдсэн хоёр удаагийн, 2019 онд нэг удаагийн дуудлага бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2026 онд нийслэлийн хэмжээнд дуудлага, мэдээллийн тоо огцом өсөж, 28-д хүрсэн байна. Үүнээс 24 дуудлага нь бодит байсан бол үлдсэн дөрөв нь хуурамч буюу хиймэл оюун ухаанаар AI бүтээсэн зураг ашиглан өгсөн зөрүүтэй мэдээлэл болох нь тогтоогджээ.

"БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу"
Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон асуудлыг дэлгэж, Монсудар хэвлэлийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын хуулийн фермийн хуульч нь дараах мэдээллийг өглөө.
"Барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн хүүхдүүдийн сурах бичиг хийх, зохиох үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байна"
Монсудар хэвлэлийн газрын хуульч "Тендерийн захиалагч нь Боловсролын Ерөнхий Газар юм. Өнөөдрийг хүртэл тендер удсан гол шалтгаан нь захиалагч байгууллагын үнэлгээний хорооны мэдлэг, ур чадвар, мэргэшсэн байдалтай нь шууд холбоотой.
Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч батална гэж заасан. Гэтэл анх боловсруулсан тендерийн баримт бичгийн 80 гаруй хувь нь сүүлд болсон тендерээс өөрчлөгдлөө.  Яагаад ингэж өөрчлөгдөв.
Анхнаасаа тендерийн баримт бичгийг тооцоо судалгаанд үндэслээгүй. Тухайн баримт бичгийг боловсруулах ур чадвар, мэргэшсэн хүмүүсээр удирдуулан зохион байгуулаагүйн үр дагавар өнөөдөр бий болоод байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр сурагчид сурах бичиггүй, нэг удаагийн дасан зохицуулах хөтөлбөр нэртэй гарын авлагыг хэрэглээд явж байгаа.
Жишээлбэл тендер удсан гол шалтгааны нэг нь захиалагч байгууллагын даргын мэргэшсэн байдал, ур чадвар зэрэгтэй холбоотой байна уу гэж харж байгаа.
БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу гэдэг нь эргэлзээтэй.
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу тэргүүн түшмэлийн албан тушаалд тус албан тушаал нь хамаарахаар байгаа бөгөөд 23.2.1-т эрхэлсэн түшмэлийн албан тушаалд зургаагаас доошгүй жил ажилласан байж тэргүүн түшмэлд томилогдохоор байгаа юм. Гэтэл даргын эрхэлсэн ажил албан тушаалын түүхээс харахад дөрвөн жилийн хугацаанд эрхэлсэн түшмэлийн ажлыг гүйцэтгэжээ. Хэрхэн яаж дүйцүүлж өнөөдөр БЕГ-ын даргаар томилогдсон нь тодорхойгүй.
Түүнээс гадна тус дарга төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.6-д заасны дагуу үнэлгээний хороонд сурах бичигтэй холбоотой асуудлаар мэргэшсэн хүнийг томилж ажиллуулсан юм уу. Энэ үнэлгээний хороонд ямар хүмүүс байгаа юм бэ гэдэг нь асуудалтай.
Сурах бичгийн мэргэшсэн ахлах мэргэжилтнүүд байдаг уу гэдэг асуулт хамгийн том асуудал болж байна.
Бидний сонсож ойлгосноор барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүүхдүүдийн сурах бичиг хийх, зохиох энэ үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байна. Юу хийж явааг нь бид ойлгохгүй байна.
Цаашилбал сурах бичгийн тендерийг шалгаруулахад тендерт материал ирүүлсэн оролцогч нарын оюуны өмчтэй холбоотой асуудлын талаар авч үзье.
Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн 11.4-т зааснаар Ерөнхий боловсролын сурах бичгийг ашиглах онцгой эрх нь Боловсролын Яаманд байхаар заасан.
Гэтэл 2024-2025 онд татвар төлөгчдийн 6.7 тэрбум төгрөгөөр боловсруулсан туршилтын сурах бичгийг оролцогч компаниудаас өөрсдийнхөө зохиосон сурах бичиг байж болзошгүй мэтээр оруулж ирж байгаа нь эргэлзээтэй. Тэр хүмүүсийн гарт яаж эдгээр сурах бичгийн агуулга очсон юм бэ. Энэ мэтээр оюуны өмчийн зөрчилтэй байж болзошгүй асуудал гарч байна" гэлээ.

Монгол эрчүүд ч дээ хөөрхий, бүх юманд хориотой
За баавгай орж иржээ. Манай хэдэн майга бор бол бараг биш юм шиг байна. 1980-аад оны үед буюу 1986 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан тооцоогоор Монгол оронд 500 орчим хүрэн баавгай бий гэж таамагласан.

Албан мэдээнд ойн хүнс тэжээл (хушны самар) дутмаг болсноос болон хойд хөршөөс орж ирсэн шалтгаанаар баавгайнууд хүн амын суурьшлын бүсэд ойртох, говийн бус хангайн 12 аймагт баавгай үзэгдэх тохиолдол эрс нэмэгдээд байна гэжээ. Энэ дор хаяж тавиад баавгай талаар тэнэж яваа байлгүй. Таван зуун баавгайны хэд нь орж ирээд хэд нь тэр ойн тагдаа үлдэх вэ дээ. Тэгэхлээр Сибирийн баавгай гэдэг нь ортой. Баавгай орж ирэх нэг хэрэг, тэрийг үргээх ямар ч арга байхгүй байгаа нь гачлантай. Буудаж болохгүй шоронд явна. “Нэн ховор зүйлийн амьтан” гэсэн ангилалд байдаг гэнэ. Гэр бүлээ эрчүүд хамгаалах ёстой. Энэ баавгайтай одоо эрчүүд бид л тулах үүрэгтэй. Одоохондоо энэ тал дээр ямар ч “жендер” байхгүй. Өөр юмнууд дээр “жендер ”мендер гээд эмэгтэйчүүд давуу эрхтэй болчихоод байгаа л даа. Бараг хүүхэдтэй болгохоос бусад нь эмэгтэйчүүдийн ажил болсон. Харин баавгай дээр бол яалт ч байхгүй эрчүүд л явж таарах гээд байна. Гэвч алж болохгүй, гэр бүлийнхээ өмнөөс харин баавгайд идүүлж болох юм шиг байна. Яагаад гэвэл монгол эрчүүд ямар “нэн ховор зүйлд” нь ч орох биш. Хаа сайгүй л байдаг“ хар юмнууд ” ангилалд орох байх. За одоо баавгайд бол дүүрч гэж бодъё. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын хэлсэн үгийг та бүхэн юу гэж боддог бол гэсэн юм байх. Тэрбээр хэлэхдээ “казах бүсгүйчүүд цус ойртохоос сэргийлж Казахстанаас эрчүүд авч ирж үржил селекцын ажил хийнэ” ч бил үү ярьсан даа.

Яалт ч үгүй тэгж хэлсэн. Тэгвэл Монголд байгаа сая гаруй эр одоо яачихсан юм бэ. Тэдэнтэй нөгөө сайдын хэлсэн “селекц” ямар юм билээ тэрийг нь хийж болдоггүй хэрэг үү. Монгол эрчүүд яачихсан болоод ингэж “хоригт” орж байгаа юм бэ. Хөөрхий минь бид ч дээ, юм болгоны “хоригт” орчихсон.

Ж.САНДАГДОРЖ

Энэ долоо хоногт 4 аймаг, 1 дүүрэгт ой, хээрийн түймрийн 8 дуудлага бүртгэгджээ
Онцгой байдлын байгууллагад энэ сарын 14-17-ны өдрүүдэд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдрийн 10:30 цагийн байдлаар 3 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагын дагуу унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Түймрийн эрсдэл өндөртэй энэ үед иргэдийг сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна. Иргэд ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийх шаардлагатай.

Мөн айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, гэр, сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул зэргийг асааж орхихгүй байхыг анхааруулж байна.

Түймрийн аюултай энэ үед хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэн бүрд уриалж байна.

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл
Өглөөний 09 цаг. Улаанбаатар хотод цаг агаар тогтуун байлаа. Зочин болох Монгол Улсад 30 орчим жил ажиллаж амьдран суугаа "Хүрэл Интернэшнл групп”-ийн захирал С.Хүрэлтэй ярилцахаар ийнхүү эртлэн зорьж яваа нь энэ.

С.Хүрэл гэж Хятадын ӨМӨЗО-ы Түнляо хотын Хүрээ хошууны уугуул.  Тэрээр 1998 онд Хятадын Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл, утга зохиолын ангийг дүүргэн Монгол Улсад ирж, Бээжин хотын Оёдол сүлжмэлийн компанийн Монгол Улс дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээр  түүний ажил үйлс босгосон түүх эхэлдэг.

-Би Монголд анх оёдлын үйлдвэр ажиллуулж, бүтээгдэхүүнээ АНУ-д экспортлосноор бизнесийн гараагаа эхэлсэн. Энэ бизнес маань удаан үргэлжлээгүй. АНУ руу бүтээгдэхүүн экспортлоход хүндрэлтэй болсон үе л дээ. 1999 оны 12-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод “Хүрэл Интернэшнл” ХХК-ийг байгуулж эрчим хүчний салбарт хөл тавьсан. Энэ салбар суралцаж, судлах ажил ихтэй хариуцлагатай салбар. Том том бүтээн байгуулалтад чадах чинээгээрээ оролцож ирлээ. Монгол Улсын хамгийн том "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн засвар үйлчилгээ болон тоног төхөөрөмж, сэлбэг  нийлүүлэлтийн ажлыг хийж байлаа. Мөн станцын хүчин чадлыг нь Хятадын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан 20 МВт-аар нэмэгдүүлж,100 МВт болгох өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ бүгдээс Хятад, Монгол хоёр улсыг эрчим хүчээр холбох ажил дээр төвлөрч ажиллах нь илүү үр өгөөжтэй, бүтээн байгуулалтын ажил гэдгийг ойлгосон доо. Тус групп нь өргөжин тэлж олон улсын худалдаа, барилга, тээвэр ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энд “Нарийн сухайт эрчим”, “Умардын Эрчим Инженеринг”, “Шинэ Умард” ХХК-ийг дурдаж болох юм. Сүүлийн жилүүдэд Хятад Монголыг эрчим хүчээр холбох ажил дээр түлхүү анхаарч ажиллаж эхэлсэн байна. БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлон эрчим хүчний эх үүсвэргүй гурван сум болох Гурван тэс, Ноён, Сэврэй сумдын айл өрх, аж ахуйн нэгж, Нарийн сухайтын бүлэг ордын нүүрсний уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 50 сар буюу 1521 хоногт шуурхай ажиллан, энэ оны 7-р сарын 18-ны өдөр албан ёсоор ашиглалтад оруулсан гэж С.Хүрэл захирал ярилаа.

Тус компанийн хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Дарханы дулааны цахилгаан станцын 50 гаруй жил ашиглан, ашиглалтын хугацаа нь дууссан, техникийн хувьд хоцрогдсон тоног төхөөрөмжийг БНХАУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчлэн солих, иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажил юм. Мөн 2015 онд Монгол–Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 48 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна.

Тус группийн “Умардын Эрчим Инженеринг” ХХК нь цахилгаан эрчим хүчний барилга байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих тусгай зөвшөөрөлтэй, угсралт, бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн компани юм. Үндсэндээ эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, шинэчлэх, засварлах болон эдгээртэй холбоотой дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг юм байна. 35/0.4 кВ-ын дэд станц суурилуулах, цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалт эрхлэхээс гадна бүс нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, түүнчлэн цахилгаан болон барилгын материалын импортын худалдаа эрхэлдэг.

“Шинэ Умард” ХХК-ийн хувьд үндсэн үйл ажиллагаа нь нүүрс баяжуулах, тээвэр ложистикийн цогц үйлчилгээг хамарсан бөгөөд олборлолтоос эцсийн хэрэглэгч хүртэлх үр ашигтай нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэхэд чиглэдэг. Жилд хоёр сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулан, илчлэг өндөртэй, баяжуулсан нүүрсийг дотоодын томоохон хэрэглэгчдэд тогтмол нийлүүлж байгаа аж. Монголын нүүрсний арвин нөөцөд тулгуурлан тус компани нүүрсэн бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх, нөөц ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Нэгдсэн үйл ажиллагааны загварыг хэрэгжүүлснээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд чанарын хяналтыг хангаж, хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг бүрдүүлдэг.

“Хүрэл Интернэшнл групп” нь ийнхүү цахилгаан эрчим хүчний томоохон төслүүдийг үр бүтээлтэй хэрэгжүүлснээр  Монгол Улсын уул уурхайн салбар болон ард иргэдийн эрчим хүчний хангамжийг сайжруулахад бодитой, үр өгөөжтэй ажлыг тасралтгүй хийж ирсэн байна.

Одоо болоход эдийн засаг, бизнесийн чиглэлээр хэвлэн нийтлэгддэг “Бизнесийн мэдээ” сонин, цахим мэдээллийн сайт мөн танин мэдэхүйн телевизтэй болжээ.

-Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн харилцаа төдийлөн идэвхтэй, ойлголцол сайтай байгаагүй цаг үед хоёр орны харилцаанд зөв ойлголт түгээх, иргэд хоорондын харилцаа, итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор тус групп ньхэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж эхэлсэн байв. Сониноороо дамжуулан хөрөнгө боломжтой хүмүүст хөрөнгөө зөв өсгөх гарц, боломжийг танилцуулахын зэрэгцээ, санхүүгийн боломж багатай ч үйлдвэрлэл эрхлэх хүсэл эрмэлзэлтэй иргэдэд хэрхэн үйлдвэрлэл эрхэлж, орлого олох талаар мэдээлэл хүргэж, зөвлөн зуучилж ирсэн. Сонин маань долоо хоног тутамд хэвлэгдэж, захиалагчийн тоогоороо Монголдоо эхний тавд багтдаг байлаа. Дараа нь өргөжиж  олон улсын радио, танин мэдэхүйн телевиз мөн хэвлэх үйлдвэртэй ч болсон. Дэлхийн гол гол гэсэн эдийн засаг, бизнесийн мэдээллийг  радио болон телевиз, сониноороо дамжуулан мэдээлдэг гэж С.Хүрэл захирал ярилаа.

2018 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан Өвлийн олимпийн наадмын мэдээллийг Монголын үзэгч, сонсогчдод хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж, олимпийн сүлд дууг монгол хэлнээ орчуулан Монголын олны танил дуучдаар дуулуулж, клип хэлбэрээр бүтээсэн. Уг бүтээлийг Хятадын CCTV сувгаар цацсан бөгөөд 46 сая үзэгч хүлээн авч үзсэн гэдэг.

Энэ мэтээр Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлд багагүй хувь нэмэр оруулсан сайхан түүхтэй.

-Монголд хамгийн анхны талх хэрчигч машин, нэг удаагийн савалгаатай тарагны үйлдвэр, ажлын бээлий, нэг удаагийн аяга, хаягдал дахин боловсруулж 100 жилийн настай тоосго үйлдвэрлэх тоног төхөөрөмж, хаяг шошго хэвлэгч, хаягдал дугуйг дахин боловсруулж хавтан үйлдвэрлэх машин тоног төхөөрөмж гээд олон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг  захиалагчийнхаа хүсэлтээр багагүйг нийлүүлсэн. Мөн Европын технологиор Хятадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлдэг байсан гэж С.Хүрэл захирал ярив.

"Хүрэл Интернэшнл групп” нь анх оёдол, сүлжмэлийн үйлдвэр байгуулан бизнесийн гараагаа эхлүүлж байснаа өдгөө хэвлэл мэдээлэл, эрчим хүч, тээвэр зуучлалын гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

С.Хүрэл захирлын хувьд завгүй, эрчтэй ажлын өдрүүд тасралтгүй үргэлжилж, ийнхүү шинэ онтой золгож байна. “Хүн хоорондын ойлголцол маш чухал. Манай уриа бол “ИТГЭ, ЗҮТГЭ, ЭДЛЭ”. Хоёр улс харилцан бие биедээ итгэлцсэн суурин дээр зүтгэж ажиллавал, түүний үр шимийг хамтдаа эдэлнэ” хэмээн компанийнхаа зорилго, үнэт зүйлийг тодорхойлсон билээ.

Ерөнхий редактор: Л.Наранхүү

Орлогч Редактор:Ё.Хишигбаяр,Юй-Ин

Сэтгүүлч: Юй-Ин,Х.Арвинтал, Д.Мөчир, Г.Алс, Н.Цовоо

Редактор: Хань Хуншя, Б.Хайраа, Хай Лиянь, Үйлс, Фү Гэнь

Зохиогч: Нийтлэл: ЮЙ-ИН,Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР, Г.АЛС, Н.ЦОВОО

Найруулагч: Х.АРВИНТАЛ

Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ