Спорт - Булган аймаг

Их аварга Хакүхо сүмо бөхийг 2036 оны олимпын хөтөлбөрт багтаахыг зорьж байна
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо сүмо бөхийг олон улсын тавцанд шинэ түвшинд гаргаж, улмаар 2036 оны зуны олимпын наадмын албан ёсны хөтөлбөрт багтаах томоохон зорилт тавин ажиллаж эхэллээ. Тэрээр Токио хотын "Toyota Arena Tokyo"-д зохион байгуулагдсан 16 дахь удаагийн "Hakuho Cup" тэмцээний үеэр болон дараа нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү амбицтай төлөвлөгөөгөө олон нийтэд албан ёсоор зарласан юм.

Энэхүү зорилгын эхлэл болсон хүүхдийн сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 19 улс орны 1,700 гаруй тамирчин оролцож, ур чадвараа сорьжээ. Тэмцээний цар хүрээг тэлэх бодлогын хүрээнд энэ жил анх удаа "Эмэгтэйчүүд" болон "Насанд хүрэгчид"-ийн ангиллыг нэмж оруулсан нь спортын төрлийг бүх нийтэд хүртээмжтэй болгох чухал алхам болсон байна. Энэ нь зөвхөн хүүхдийн тэмцээн бус, бүх насныханд нээлттэй олон улсын наадам болон өргөжиж буйн илрэл юм.

Олимпын хартийн шаардлагад нийцүүлэхийн тулд уламжлалт хатуу дэг жаягт шинэчлэл хийх шаардлагатайг их аварга онцолж байна. Үүний тод жишээ болгон тэмцээний үеэр эрэгтэй, эмэгтэй тамирчид нэгэн зэрэг дохё дээр гарч, бэлтгэл болон үзүүлэх тоглолт хийсэн явдал байв. "Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг дохё дээр зэрэг гарах нь өмнө нь хэзээ ч болж байгаагүй түүхэн үйл явдал" хэмээн Хакүхо тэмдэглэсэн нь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд хийж буй бодит үйлдэл бөгөөд олон улсын спортын хороодын анхаарлыг татах гол хүчин зүйл болох магадлалтай.

Тэрээр мэргэжлийн сүмогийн холбооноос тусгаарлаж, Олон улсын Сүмогийн Холбооны (ISF) хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, сонирхогчдын сүмог дэлхий даяар хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд "Дэлхийн Сүмогийн Гранд Слам" нэртэй шинэ төслийг санаачлан, спортын арилжааны болон сурталчилгааны талыг хүчтэй хөгжүүлж, олимпод хүрэх замыг засахаар төлөвлөжээ. Уламжлалт сүмог орчин үеийн спортын менежменттэй хослуулах нь түүний стратегийн гол цөм болж байна.

"Сүмо бөхийн төлөө хийх ажил байгаа бол би дэлхийн нөгөө тал руу ч нисэхэд бэлэн" хэмээн мэдэгдсэн их аваргын эдгээр шинэчлэлүүд нь уг спортыг орчин үеийн олимпын стандартад нийцүүлэх гол хөшүүрэг болох юм. 2036 он гэхэд сүмо бөх олимпын гэр бүлд багтах эсэх нь эдгээр зоримог алхмууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээж авах байдлаас шууд хамаарах болно.

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"  тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.

Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс  2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Азийн аваргын хүрэл медальт Д.Ариунгоод Булган сумын Засаг дарга хүндэтгэл үзүүлэв
Булган аймгийн Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 12-ын “А” ангийн сурагч Д.Ариунгоог  Булган сумын Засаг дарга хүлээн авч халуун баяр хүргэн, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Шүүтбоксын спортын дэд мастер, холимог тулааны үндэсний шигшээ багийн тамирчин, Д.Ариунгоо Бахрейн Улсын Манама хотод зохион байгуулагдсан холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Монголын хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулсан бөгөөд жил бүр улсын хэмжээнд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн 2-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, удаах байруудад Чингэлтэй дүүргийн “Show time” болон Ховд аймгийн “Ховд Азза” багууд шалгарлаа. Харин эмэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн “DIP” баг түрүүлж, Багануур дүүргийн “RAIDS1” болон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Аварга болсон баг тамирчид мөнгөн урамшууллаас гадна өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Энэ жилийн тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлог  бөгөөд орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулсан юм.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо. Мөн ХААН Банк өнгөрсөн оноос ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.

Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан бөгөөд жил бүр ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг аймаг бүрд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн хувьд ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран уг тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж, орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулснаараа онцлог юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээний нээлтийн үеэр “Багийн спорт гэдэг хамтдаа ялалт байгуулах урам зориг, хамтдаа хичээх тэсвэр хатуужил, хамтдаа ялах, ялагдахын сургамжийг өгдөг. Манай банкны уриа үг ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР. Энэ уриатай багийн спортын зорилго мөн нийцдэг гэж бодож байна. Хамтдаа илүү хол алхана, илүү хүчтэй байна, илүү амжилт үзүүлнэ. Тиймээс бид багийн спортыг дэмжихийг зорьж, түүгээр дамжуулж, хүүхэд залууст хамтдаа олон олон ялалт байгуулж, өсөж хөгжих, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн аваргуудын өсөж өндийх хөрсийг бэлдэж байна гэж үзэж байна” гэлээ.

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид энэ сарын 29-нд тодрох бөгөөд орон нутгийн 5 бүс болон нийслэлээс шалгарсан нийт эрэгтэй, эмэгтэй 24 баг 8-р сарын 30-нд улсын аваргын төлөө хүч сорих юм.

Тэмцээний нийт шагналын сан 150 сая төгрөг. Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 700 мянган төгрөгийн шагналтай бол финалын шатанд аваргын цомын эзэн болох баг 5 сая, 2-р байр 3 сая, 3-р байр 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн үүнээс гадна ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тэмцээний аварга баг тамирчдыг шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх, их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжихээр зорьж байна.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

Булган аймагт таэквондогийн багийн 3х3 тулааны улсын аварга болно
Олимпын таеквондогийн ОУХМ Г.Батжаргал агсны нэрэмжит олимпын "3x3 багийн тулааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн" Булган аймагт зохион байгуулагдана. Тус УАШТ 2025 оны наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Булган аймгийн Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргалын ивээл дор зохион байгуулагдана.

Арслан цолны хүндэтгэлд Ц.Бямба-Отгон арслан түрүүлэв
Үндэсний үйлдвэрлэгч "Арвайн Үндэс" ХХК-тай хамтран 16 дахь жилдээ зохион байгуулж буй Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 120 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Нуман Сүлд ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун үзүүрлэв.

Дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Эрч" спорт хороо, Монос групп, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа.

Наймд улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс Улсын цолд ойрхон бөхийн шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гардууллаа. Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1 сая төгрөг гардсан юм.

Дараагийн барилдаан тавдугаар сарын 17-ны бямба гарагт 14:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан, тавдугаар сарын 18-ны ням гарагт 11:00 цагаас Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ. Тэгвэл дөрөвдүгээр сард улс, аймгийн цолтнууд оролцсон тав, аймаг, цэргийн цолтнуудын нэг, сумын цолтнуудын нэг  барилдаан зохион байгуулах юм байна.

Түүнчлэн, дөрөвдүгээр сарын 20, 27-нд Улаанбаатар хотын аварга  шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн  3х3 халз  барилдаан зохион байгуулагдахаараа онцлогтой аж. Ингээд дөрөвдүгээр сарын заалны барилдаануудын  хуваарийг танилцуулъя.

Дөрөвдүгээр сарын 1-нд: Дорнод аймгийн Чойбалсан   хотод  “Дорнын Хүчтэн” дэвжээний нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 5-нд:Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Дөрөвдүгээр сарын 6-нд:Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 12-нд: Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар,  Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 19-нд: “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх  Монгол Улсын  хүчит  арслан  Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын  20-нд: Улаанбаатар хотын аварга  шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн  3х3 халз  барилдаан,

Дөрөвдүгээр сарын  21-нд: Завхан аймгийн Баянтэс сумын  шинэ спорт заалны нээлтийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын  26-нд: Нийслэлийн МАН-ын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын  27-нд: Улаанбаатар хотын аварга  шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн  3х3 халз  барилдаан тус тус зохион байгуулагдана.

Эх сурвалж:www.polit.mn

Английн “Фүлхэм” клубыг зорих МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН сунгаа эхэллээ
Монголын хөлбөмбөгийн залгамж халааг бэлтгэх, чадварлаг тамирчдыг нээх илрүүлэх зорилго дор “TRAINING CAMP IN MONGOLIA” арга хэмжээг энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Ач холбогдол нь ур чадвар өндөртэй нийт 11 тоглогчийг сонгож, цаашид Английн алдарт “Фүлхэм” клубын 2025 оны бэлтгэлд хамруулах ба энэ удаагийн сургалтад 30 гаруй багийн 6-16 нас (6-9, 10-12, 13, 14-16 нас )-ны нийт 160 хүүхэд хамрагдаж байгаа юм.

Сургалтыг “Фүлхэм” клубын өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, Янник Жин нар удирдан явуулж буй бөгөөд оролцогч болгонд “Фүлхэм” клубын сертификат гардуулж, ирээдүйн өсвөрийн хөлбөмбөгчдийн суурийг бэлдэж байгаа нь тэмдэглүүштэй зүйл.

“Training camp in Mongolia”-д 160 хүүхэд хамрагдаж байна

Сургалтын нээлтийн ёслолд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, БТСУХ-ны дарга О.Баттулга, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, “Фүлхэм” клубын Түншлэл хариуцсан захирал Филиппа Уильям нарын хүндтэй эрхмүүд оролцлоо. “Фүлхэм” клубтэй өмнө нь байгуулсан тохиролцооны хүрээнд энэхүү сургалтыг олон давтамжтай зохион байгуулах тул бүртгэлд оролцож амжаагүй хүүхэд багачууд дараагийн сургалтад оролцох боломжтой аж.

Үүнээс гадна 145 жилийн түүхтэй Английн Премьер лигийн алдарт “Фүлхэм” багийн хаягаар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, Лондон хотод байрладаг 24 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн стадионд ““Go Mongolia” брэндийг таниулах юм.

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний Дархан-Уул аймгийн шилдгүүд тодорлоо
Хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн орон даяар 16 аймагт ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд энэ өдрүүдэд ид үргэлжилж байна. ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 30 жилийн ойгоороо хүүхэд залууст бэлэг барьж аймаг бүрд 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай 2021 онд байгуулж өгсөн бөгөөд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг орон даяар жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тусгайлан Дархан-Уул, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн сурагчдын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс гадна уулзалт, өдөрлөг зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Дархан-Уул аймгийн тэмцээнд ахлах ангийн сурагчдаас бүрдсэн нийт 34 баг оролцож, гал авалцсан ширүүн өрсөлдөөн өрнөж, шилдгүүдээ тодруулсан. Тус тэмцээнд эрэгтэй 24 баг, эмэгтэй 10 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн баг, эмэгтэйчүүдийн ангилалд 15-р сургуулийн баг тус тус тэргүүлсэн юм.

Тэмцээний нээлтэд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар хүрэлцэн ирж, тоглолтыг үзэж сонирхсон юм. Мөн Монголын Үндэсний дээд лигийн тамирчид болох С.Өрнүүнбилэг, Г.Цэлмэг нар урилгаар очиж тамирчны карьер төлөвлөлт, багийн спортын сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх талаар туршлагаасаа хүүхдүүдэд хуваалцаж, илтгэл танилцууллаа. Мөн контент бүтээгч Цогтоо буюу Д.Ганцогт өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй, нөхөрлөлийн үнэ цэн, өөрийгөө хайрлах, үнэлэх тухай мэдээлэл өгч, залуу сагсан бөмбөгчдийн асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Тэмцээний үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Орон даяар зохион байгуулж буй ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн хүүхэд залуусын эрүүл мэнд, спортын амжилтыг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. ХААН Банк нийгмийн сайн сайхны төлөөх хариуцлагатай үйл ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлсээр байх болно” хэмээн онцоллоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан тэмцээний ач холбогдлыг онцлон “Залуучуудын бие бялдрын хөгжлийг дэмжих спортын арга хэмжээ нь тэдний нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, хөгжих боломжийг олгож байгаад баяртай байна" хэмээсэн юм.

ХААН Банкны нэрэмжит 3х3 тэмцээн, уулзалт өдөрлөг Хөвсгөл аймагт 2024 оны 9-р сарын 15-нд, Сүхбаатар аймагт 9-р сарын 22-ны өдөр болох бөгөөд оролцох хүсэлтэй хүүхдүүд дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, орон нутаг дахь ХААН Банкны салбараас авах боломжтой.

Ташрамд дурдахад, Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүрэг болон бусад томоохон байршлуудад ХААН Банк олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн нийт 31 талбай бүтээн байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сагсан бөмбөг сонирхогч 3600 гаруй хүүхэд, залуус тус тэмцээнд оролцжээ.

Бид нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулсаар байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк