Цаг үе - Булган аймаг

Таван аймгийн 14 суманд бороо орж байна
Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдрийн 14:00 цагийн байдлаар таван аймгийн 14 суманд бороо орж байна. Тодруулбал Баян-Өлгий, Булган, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад хур тунадас орж байгаа аж.

Баян-Өлгий аймгийн - Баяннуур, Толбо, Өлгий

Булган аймгийн - Сэлэнгэ

Увс аймгийн - Баруунтуруун, Малчин, Наранбулаг, Улаангом, Ховд, Хяргас

Хөвсгөл аймгийн - Хатгал тосгон, Цагаан-Уул

Ховд аймгийн - Ховд /аадар бороо/

Хөвсгөл аймгийн - Баянзүрх /аадар бороо/

Харин Увс аймгийн Зүүнхангай, Цагаанхайрхан, Өмнөговь сумдын нутгаар цас орж байна.

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай аймгийн ИТХ-ын хуралдаан саяхан болж ирэх оны төсвөө баталжээ. Мөн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг авч үзээд Таны ажлыг хангалтгүй гэж үзсэн байна. Өнгөрөгч зургаадугаар сард 53 хувиар хангалттай гэж дүгнэснээ сая яагаад хангалтгүй болчихов. Улстөржсөн шийдвэр гарчихлаа гэх хардлага байна. Яриагаа шууд эндээс эхлэх үү?

-Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдий хурлын 12 дахь хуралдаан энэ сарын 4, 5-ны өдрүүдэд болж өндөрлөөд нийтдээ 14 асуудал хэлэлцэхээс долоон асуудал хэлэлцээд үлдсэнийг нь хойшлууллаа. Булган аймгийн 2026 оны төсвийг эцэслэн баталлаа. Мөн ирэх таван жилийн үндсэн чиглэл 12 сарын 15-ны дотор батлуулах хуулийн хугацаатай учир үүнийгээ батлууллаа. Дараагийн чухал асуудал нь 2024-2028 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Иргэдийн хурлаар өнгөрөгч онд баталсан. Эхний хагас жилийн ажлыг дүгнээд Таны хэлснээр 53 хувьтай баталсан. Гэтэл оны төгсгөлд ердөө хоёрхон хувь нэмж 55 хувьтай хангалтгүй гэж баталлаа. Энэ бол зохион байгуулалттай эсрэг намын улс төрийн шийдвэр. Засаг даргын ажлыг албаар унагааж, хангалтгүй хэмээн хүч түрэн баталсан. Булган аймгийн төрийн албанд ажилладаг 4100 албан хаагчдын бүтээмжийг үгүй хийсэн маш хортой шийдвэр боллоо. Бүх сайт, хэвлэл мэдээллээр Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалтгүй гэж үнэллээ гээд зохион байгуулалттайгаар явуулж байна. Эд нар ингэж улс төрөө хийдэг юм байгаа биз. Бид ажлаа хийнэ. Төсвийн нийт үнийн дүнгийн 50 гаруй хувийг дэд бүтэц дээр тавилаа. Манай аймагт төдийгөөс өдий хүртэл хот байгуулалтын болоод үйлдвэрлэлийн дэд бүтэц хөгжөөгүйгээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ажлын байр, үйлдвэрлэл, орон сууц бүгд бусад аймагтай харьцуулахад хангалтгүй болчихоод байгаа. Мэдээж иргэдийн эрүүл мэнд, боловсролын асуудал, байгаль орчин, хөдөөж аж ахуйн салбарт төсвөө тодорхой хэмжээгээр хуваарилсан.

-“Булганы сэргэлт”-ийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд нэлээн явах нь гэх иргэдийн хүлээлт байна. Энэ ч утгаараа төсвийнхөө 50 хувь дэд бүтэц бүтээн байгуулалтад төлөвлөсөн нь мэдээж?

-Сүүлийн 30-40 жилийн хугацаанд Булган аймагт бодитой үйлдвэрлэл баригдаагүй гэхэд хилсдэхгүй. Үйлдвэрлэл баригдахгүй болохоор ажлын байр нэмэгддэггүй, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн ховор, ингээд иргэдийн амьжиргаа юу болох билээ. Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл гарын 5 хуруунд багтахуйц цөөхөн, цаашлаад үйл ажиллагаа тогтмол биш, улирлийн чанартай болохоор малчдын түүхий эд үнэгүйддэг. Өнөөдөр арьс, шир нэхий ямар ч үнэгүй хог болж байна. Үүнийг олон жил, олон нам ярьсан харамсалтай нь нэг нь ч ажил болгоогүй. Би ажлаа аваад мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж, нарийн тооцоолол гаргасан. Төрийн өмчийн ч бай, хувийн үйлдвэрлэл ч бай газар байршил нь тодорхой, батлагдсан ТЭЗҮ-тэй байх ёстой. Ингэж байж хөрөнгө оруулалт хийгдэнэ. Гэтэл манай аймагт өдий хүртэл гар дээрээ тавих үйлдвэрлэлийн ганц ТЭЗҮ алга. Нөөцийн судалгаа ч алга. УИХ-аар батласан тогтоолын дагуу манай аймагт өсөлтийн 4 цэг бий. Өсөлтийн цэгээ тодорхойлсон ч яг энэ байршлууд дээр юу хийх нь тодорхойгүй. Бид ажлаа аваад Хишиг-Өндөр сумыг түүхийн эд материалын үйлдвэрлэл барих гол цэг гэж үзсэн. Дараагийнх нь мал нядалгааны боловсруулах цэгийг Дашинчилэн, Гурванбулагийн бүс дээр сонгосон, дараагийнх нь Булган сум. Барилгын материалын үйлдвэрлэл бий болох бүрэн боломжтой. Түгээмэл тархацтай орд газруудыг ашиглалтад оруулж эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн барилгын материал үйлдвэрлээд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр рүү нийлүүлэх боломжтой. Мөн хойд бүсэд Хутаг-Өндөр. Сумын иргэдийн тарьсан төмс хүнсний ногооны зориулалтын зоорийг бий болгоод дараагийн цэг рүү хүргэж өгөх ийм үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын дөрвөн цэгийг тооцоолж гарган ажлаа эхэлж байна. Хангал, Хялганат, Сэлэнгэ, Бугат, Орхон сумдын иргэдийн малын гаралтай түүхий эд материал болон хүнсний нарийн ногоо хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах түүхийн эдийн захыг Эрдэнэт хотын хажууд Залуугийн булгийн орчимд байгуулж байна. Орхон аймгийн түүхий эдийн захын дэд бүтцийг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар өмнөх 4 жилд эхлүүлсэн. Бид үргэлжлүүлээд хашаа, барилгын ажлыг Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээнд 950 сая төгрөг тусгаж шийдээд байна. Ингэж хаана хаанаа махны, түүхий эд материалын, шингэн хүнс буюу айраг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх үйлдвэрүүд тодорхой болно. Дэд бүтцийг нь хийчихвэл хувийн хэвшилдээ “Өөрсдийнхөө үйлдвэр, худалдааны төвийг бариач” гэж санал болгох юм.

Та сая “Булганы сэргэлт”-ийг асуулаа, уг хөтөлбөр дөрвөн зорилттой. 1-т хүний хөгжлийн сэргэлт. Үүнд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудал орчихно. 2-т эдийн засгийн сэргэлт. Үүнд сая миний ярьсан үйлдвэрлэлийн бүс болгох, үйлдвэр технологийн парк бий болгох, худалдааны төв гээд явчихна. 3-т бүсчилсэн хөгжил. Гурванбулаг-Хишиг-Өндөр-Орхоны зам 2026 онд бүрэн ашиглалтад орно. Улаанбаатараас Хөвсгөлийг зорьсон жуулчдын эхний буудаллах цэг Булган аймаг болж байгаа. Зам орохоос өмнө аялал жуулчлын бүтээгдэхүүнийг бий болгож бэлдэх, менежментийн төлөвлөгөө боловсруулах ажил байна. Бүсчилсэн хөгжилтэйгөө уялдуулж хийнэ.

4-т засаглалтын сэргэлт гэсэн зорилт тавьж байгаа. Энэ бол 4100 төрийн албан хаагчдын асуудал. Тэд хэрхэн ажиллаж, иргэдээ сэтгэл ханамжтай байлгах, ямар алдаа дутагдал гарч байгааг, нэг нь авлигад холбогдохоор нийтээрээ нэр хүнд яагаад унаад байгаа, мөн орон нутгийн нэмэгдэл гээд зарим нь 40-60 хувь авч байхад яг адилхан ажиллаж байгаа хүн яагаад 20 хувь авч байгаа зэргийг авч үзэх цаг нь болжээ. Дээрээс нь хэн дуртай нь лайв хийж төрийн албан хаагчдыг доромжилдог болсон. Төрийн албан хаагчдын ахуй амьдрал, ар гэрийн байдал, орон байрны асуудлыг нэг жилийн хугацаанд сайн ойлгосон. Багийн эмч нар дуудлагандаа өвлийн хүйтэнд мотокцикльтой явж байна. Машин байхгүй, нөхрийнхөө машиныг унаад явахад шатахуунгүй болж байна. Улс төрийн нөхцөл байдал яаж нөлөөлж байгааг сайн мэдэрч байна. Нэг дөрвөн жилд нь МАН, дараагийн дөрвөн жилд нь АН Булган аймагт засгийн эрхийг авлаа гэхэд дунд нь төрийн албан хаагчид хэрчигдэж, тэр чинь тэдний фракц, эдний фракц гээд хоёр намын дунд бөмбөг шиг “өшиглөгдөж” байнаа. Тиймээс төрийн албан хаагчдын дархлааг сайжруулах, гадна дотны туршлага судлуулах, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлж байж эргээд тэднээс хуулийнг хариуцлага, ажлын бүтээмжийг нь ярих учир засаглалын сэргэлт гэсэн зорилт тавьсан.

-Та болон таны баг хамт олон ажлаа ингээд хийгээд зүтгэх гэхээр огцруулах тухай яригдаад эхэлдэг. Засаг даргаар сонгогдоод удаагүй байтал огцруулах тухай яригдсан. Хууль зөрчиж дарга болсон гээд үзээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Миний бие Засаг даргын хариуцлагатай албыг өнгөрөгч оны 11 сарын 13-нд авсан. Түүнээс хоёр долоо хоногийн дараа манай намаас буюу МАН-аас нэр дэвшиж Баяннуур сумаас сонгогдсон Л.Одончимэг төлөөлөгч өөрийн хүсэлтээр бие даагч болсон. Тэр хүнд юу нөлөөлчихөв. Гаргаж байгаа шийдвэр бүр нь Засаг даргын эсрэг, улс төржүүлсэн, улаан цайм харлуулсан юм яриад эхэлсэн. Ингээд ердөө хоёр сар гаруйхны дараа намайг Засаг даргын албан тушаалаас түтгэлзүүлэх шийдвэрт тэр хүн эсрэг намынхантай хамт гарын үсэг зурсан. Намайг хууль бусаар томилогдсон гэдэг. Гэвч би хууль зөрчөөд, шүүхээс хууль зөрчсөн нь нотлогдоод шүүхийн шийдвэр гарсан нэг ч баримт байхгүй. Намайг өгөөгүй газар гэж байхгүй. УИХ-ын Тамгын газарт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хяналт шалгалтын газарт, Төрийн албаны зөвлөлд, мөн Үндсэн хуулийн Цэцэд хүртэл өгчихсөн байна. Би тэр бүрт өөрийнхөө нотлох баримтуудыг бүгдийг аваачиж өгч байгаа. Цэцийн болоод шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад УИХ-ын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийнхэн “Булганы Засаг дарга хууль зөрчсөн нь нотлогдлоо” гэсэн барим тавим худлаа мэдээллийг хэвлэлээр яриад эхэлсэн. Би үүнд харамсч байна. Энэ бол миний нэр төрд халдаж байгаа, Булганчуудыг доромжилж байгаа асуудал. Өмнөх дөрвөн жил АН Булганд эрх барьсан. Эрх баригчдын дөрвөн жилийн ажлын үр дүнг ард түмэн сонгуулиар тавьдаг. Сайн дүн авсан бол ялна, муу дүн авсан бол ялагдана. 2024 оны сонгуулиар МАН Булганд ялсан. Үндсэндээ МАН 15, АН 14 хүний суудал авсан. Гэтэл энэ ялагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй, тахимаа өгч чадахгүй сандал ширээтэйгээ зууралдсан нэр бүхий хүмүүсээс болоод улс төржсөн хортой шийдвэрүүд гарч, ард түмнийг талцуулах, дээрээс нь хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнгүй болгож байна. Төрийн албан хаагчдыг үгүйсгэсэн, ард иргэдийн саналыг үгүйсгэсэн төрийн эрхийг хууль бусаар, аймаг орон нутгийн удирдлагыг хууль бусаар авах гэж улайран дайрч байна. Хурлын төлөөлөгчдөд асар их хэмжээний мөнгө төгрөг, эд хөрөнгө, орон байр амлаж нууц санал хураалтад нөлөөлж байна. Хууль зөрчсөн бусармаг үйлдэл далд хуйвалдаан, хар технологи явж байгаад үнэхээр харамсаж байна.

-Тахимаа өгөхгүй зууралдаад байгаа хүн чинь өмнөх Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ юм биш үү. Нийтийн сүлжээгээр тийм юм яваад эхэлсэн байна лээ?

-Нэгэнт л ялагдсан бол ард иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэтэл иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг улстөрч хүний хувьд маш ёс зүйгүй үйлдэл. Аймгаа дөрвөн жил удирдсан нэг саналын зөрүүтэй намаа ялагдуулах биш, 20 саналын зөрүүтэй ялуулах ёстой биз дээ. Шулуухан хэлчихье АН-ын дарга, аймгийн арслан, Засаг даргаар өмнө нь ажиллаж байсан Б.Ариун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд Булган, Хөвсгөл, Орхон аймаг нэр дэвшээд унасан. Дараа нь орон нутгийн сонгуульд өөрийнхөө төрж өссөн Хутаг-Өндөр сумандаа нэр дэвшээд бас ялагдсан. Тэгээд одоо тахимаа өгөхгүй зууралдаад байгаадаа ичих хэрэгтэй. Юунд нь хоргодоод байгаа юм. Юуны төлөө тэр хүн тэмүүлээд хүмүүст мөнгө амлаад төрийн эрхийг буюу аймгийг удирдлагыг авах гээд улайраад байгаа юм бэ. Пүрэв-Очир үнэхээр ажлаа хийж чадахгүй, зүгээр нэг явган улс төр хийгээд бол хэрэг. Би нэг ч удаа тийм юм хийгээгүй. Гэтэл юуны төлөө Засаг даргын суудал руу үхэн хатан зүтгээд байгааг нь ойлгохгүй юм. Б.Ариун-Эрдэнэ одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие хамгаалагч байсан. Баттулга гэдэг хүн Булганд аваачиж Ардчилсан холбооны даргаар томилж, АН-ын дарга болгосон, Аймгийн Засаг дарга болгосон. Энэ бүхэн нь Х.Баттулга Булганаас УИХ-д нэр дэвших замаа тавьсан юм билээ, Булган, Эрдэнэт Хөвсгөлөөс Их хуралд суусан. 2025 оны хоёрдугаар сарын эхээр Булганд очиж Хөх монголын хөх туг гэдгээ хийсэн. Үүний маргааш өдөр нь АН-ынхан намайг огцруулах бичгээ өргөн барьсан. Тиймээс Баттулга гэж хүний нөлөөлөл байна гэж харж байгаа. Сая Засаг даргын хөтөлбөрийг хангалтгүй гэж үзэх шийдвэрийг АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ гэдэг нөхөр нөлөөлж гаргуулсан гэж хардаж байна. Заавал 60-аас дор оруулна гээд 55 гэсэн цээжний бангаар тоо хэлээд хангалтгүй дүгнэлт гаргууллаа.

-Хууль зөрчиж Засаг дарга болсон гэх ярианд ямар тайлбар өгөх вэ?

-Намайг төрийн албанд ажиллаж байгаагүй гэсэн. Гэхдээ юуг үндэслэж ингэж яриад байгаа гэдгээ ярихгүй байна. Одоо би баримт нотолгоогоо ярья. Чимээгүй зөндөө явлаа. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр төрийн захиргааны албан хаагч, улс төрийн албан хаагч заавал байна гэж заасан зүйл огт байхгүй. Төрийн үйлчилгээний алба ч байж болно. Төрийн алба гэдэг бол Монгол Улсын төр төсвийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж буй яам,түүний хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг гэх мэт байгууллагыг хэлнэ. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд харьяалагддаг газрыг хэлж байгаа юм. Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд 6-7 газар байдаг. Түүний нэг болох Нисэх буудлуудын удирдах газарт би 2018 оны арванхоёрдугаар сарын 28 өдрийн тушаалаар ажиллаж эхэлсэн юм. Нийт дөрвөн жил энэ байгууллагад тасралтгүй ажилласан. Тэгтэл УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж намайг гэрээгээр ажиллаж байсан гэж худлаа хэлсэн. Гэрээт ажилтан байгаагүй. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдон хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөөд, АТГ-аас бичиг цаасаа аваад дөрвөн жил ажилласан. Төрийн албаны дунд шатны менежерийн алба хашиж байсан гэсэн үг. Иргэний нисэхийн газар 1990-ээд оноос хойш Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж явсан. Төрийн үйлчилгээ үзүүлдэг, зохицуулалтыг хийдэг том салбар.

Би дөрвөн жил ажилласныхаа дараа 2022 оны дөрөвдүгээр сард Иргэний нисэхийн харьяа Иргэний нисэхийн үндэсний төвд Санхүү эдийн засаг төлөвлөлтийн газрын даргаар томилогдоод нэг жил ажилласан. Үүний дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд Булган аймгийн МАН-ын дэд даргаар очиж, өсч төрсөн нутаг орноо зорьж, ирэх дөрвөн жилийн хугацаанд яаж хөгжүүлэх вэ, ямар бодлого барих вэ гээд зүтгэсэн. Орон нутгийн сонгуулиар намаа ялуулсан. Тийм учраас намын орон тооны дэд даргын хувьд дүрмийн дагуу нам дотроо тодорхой өрсөлдөөнийг явуулж Засаг даргын хариуцлагатай албанд томилогдсон.

Хийсэн ажил, төлөвлөгөө шийдлүүд их байна. Аймгийн чиг үүргийн 27 газар хэлтэс байдаг юм. Нийгэм, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд гээд энэ салбарынхаа бүх ажлыг нэлээдгүй цэгцлээд явж байгаа. Ингээд явж байтал дахиад улс төржүүлсэн, бүлэглэл хоорондын фракцууд над руу улаан цагаан дайрч байна. Намайг Засаг даргад нэр дэвшүүлэх гээд Булган аймгийн МАН-ын намын хороонд өрсөлдөхөд төрийн албанд ажиллаж байгаагүй гэх яриа гарсан. Тухайн үед Булган аймгийн МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнэ “Тэгвэл үүнийг дээш нь бичиг явуулаад шалгуулъя” гэсэн. Төрийн албаны зөвлөлийн дарга 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ий өдөр “Бүх үндэслэлээр Иргэний нисэхийн ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Дээрээс нь Зам тээвэр хөгжлийн яам, сангийн сайдуудаар хянуулаад, батлуулаад явдаг байгууллага. Тийм учраас Пүрэв-Очирын Иргэний нисэхийн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хэмээн үзнэ” гэсэн маш тодорхой бичиг ирүүлсэн. Хэрэв миний төрд ажилласан нь тогтоогдохгүй гэсэн бичиг ирсэн бол нэгдүгээрт, би засаг даргад нэр дэвшихгүй. Хоёрдугаарт, би Засаг дарга болсноос хойш ийм шүүхийн шийдвэр гарсан бол шууд ажлаа өгнө. Засаг даргын албан тушаал дээр хоргодоод, эцэг эхийнхээ нэр хүндийг унагах хүмүүжил надад байхгүй. Харин бүх зүйл тодорхой баримттай байхад шүүхээс буруу шийдвэр гаргачихсан юм шиг шулуухан хэлэхэд улс төрийн хар технологи орчихсон. Би хууль зөрчөөгүй байж бууж өгөхгүй. Хэрэв би бууж өгвөл манай ард иргэд итгэл алдарна. Эхнээсээ бид хулчийх юм бол өөр ямар залуучууд Булган аймгаа зорьж ирэх юм бэ. Булгандаа байгаа залуучууд яаж нутгаа удирдах итгэл үнэмшилтэй болох юм бэ. Ажил хийх гэж буй багийг маань бодлогын түвшинд шүүмжлээд явахаасаа илүү улс төржүүлсэн акц хийх

Би залуу хүний хувьд нэг талдаа гарна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ асуудал нэг талдаа гараад, хууль дүрэм журмынхаа дагуу шийдэгдчихвэл Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан мянга мянган хүнийг төрийн албанд ажилласан, ажиллаагүй гэдгийг тооцох асуудал яригдаж байгаа юм. Тиймээс энэ эсуудлыг нүүр бардам нээлттэй ярья гэж бодож байгаа. Улс төрийн энэ байдал цагийн аясаар шийдэгдэх байх. Би урдах ажлаа хийгээд л явж байна. Булган аймагт маань цас нэлээн орж, зудын нөхцөл үүсэх гэсэн байна. Зарим газар цасны зузаан 40-60 см болсон байна. Нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй байна. Мөн ханиад томууны дэгдэлт аймгийн хэмжээнд их байгаа. Ийм үед тэргүүлэх зорилтуудаа тодорхойлоод, Булган аймгаа хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагаар судалгаа, зураг төслийг нь зуруулсан ажлуудаа бодит ажил болгохоор зүтгэнэ. Он гарахаар гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, Булган нутагтаа үйлдвэр барих эдийн засгийн форум ажил руугаа орохгүй бол гацхан улсын төсвийг харвал их хугацаа алдана. Эцэст нь хэлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай Булган аймагт ирж, хамтарч ажиллаарай гэж урьж байна.

Ярилцсан: Д.БАТБОЛД

ӨДРИЙН СОНИН

Булган аймаг V сар хүртэл мөсөн дээгүүр хөдөлгөөн хийхийг хориглолоо
Булган аймгийн Засаг даргын 2025 оны А/724 дүгээр захирамжаар 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ноос ирэх оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих, мал туухыг хориглох шийдвэр гаргажээ.

Булган аймгийн нийт судалгаатай голд арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар битүү мөсөн бүрхүүл болон харз, халиа, тошин зонхилон ажиглагдаж байгаа юм. Мөн нийт нутгаар мөс зузаарахгүй, олон жилийн дунджаас 8-27 см-ээр нимгэн байна.

Орон нутгийн замд ачааны машинууд мөргөлдөж, дөрвөн хүн амиа алджээ
Булган аймгийн Рашаант сумын нутагт гарсан зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн нас барлаа. Орон нутгаас Улаанбаатарыг зорьж мах борлуулахаар явж байсан ачааны автомашины жолооч нар замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс үү, гүйцэж түрүүлэхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үү мөргөлдсөн аж. Үүний улмаас хоёр машинд сууж явсан гурван хүн газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргүүлэх замдаа амиа алджээ. Олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд “Хоёр гэр бүлийн эхнэр, нөхөр хүмүүс таалал төгсөж, тус бүрийн дөрөв буюу нийт найман хүүхэд өнчирч үлдлээ” хэмээн бичиж буй.

Тэгвэл орон нутгийн албаны эх сурвалжууд “Рашаант сумын нутаг “Марс” гэх амралтын газрын ойролцоо энэ сарын 25-ны 00.30 цагийн үед “Мицүбиши фүсо” загварын ачааны машины жолооч нь суудлын “Тоёота саи” болон хүнд даацын “Shaanhi shacman” автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Үүний улмаас “Фүсо”-гийн жолооч болон түүнд сууж явсан 37-44 настай гурван хүн газар дээрээ нас барсан. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийнхан үргэлжлүүлж байна” гэсэн юм.

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих "Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл"-ийг баталжээ.

Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгалаа.

Төслийг хувийн хэвшлээс санаачилжээ. Бүтээн байгуулалт хоёр хэсэгтэй.

Замын эхний хэсэг Мөрөн-Булган чиглэлийн улсын чанартай авто замаас Омпуугийн давааны өвөр хүртэлх 190.2 км авто замыг гэрээ байгуулсны дараах эхний хоёр жилд, авто замын хоёрдугаар хэсэг Омпуугийн даваа орчмоос Согоотын даваа Тосонцэнгэл сумын баруун талын А603 дугаартай авто замтай огтлолцох дөрвөн замын уулзвар хүртэлх 71.69 км хэсгийг гэрээ байгуулсны дараах гурав дахь жилд барина.

Эхний хэсгийн бүтээн байгуулалт дууссаны дараа буюу гурав дахь жилээс 23 жилийн турш тус авто замын менежмент, засвар арчлалт зэргийг хувийн хэвшил хариуцна. Орлогын эх үүсвэр нь нүүрсний ачаа тээврийн хэрэгслээс замын хураамж  байна.

Эх сурвалж: Mongolia.gov.mn

Хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж байна
Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, өнгөрөгч зургадугаар сарын 23-ны өдрийн байдлаар Булган аймгийн Бүрэнхангай сум болон Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумдын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэн хайх ажлыг хийжээ.

Ашигт малтмал зөвшөөрөлгүй олборлолтод хоёр аж ахуйн нэгж, зургаан этгээдэд холбогдох дөрвөн удаагийн үйлдлийг илрүүлсэн байна.

Тухайн аж ахуйн нэгж, этгээдүүдэд олборлолтдоо ашигласан 204 хүнд даацын техник хэрэгслийг экологийн цагдаагийн албанаас хураан авчээ. Үүнээс гадна бусад зүйлийг битүүмжлэн экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Булган аймагт таэквондогийн багийн 3х3 тулааны улсын аварга болно
Олимпын таеквондогийн ОУХМ Г.Батжаргал агсны нэрэмжит олимпын "3x3 багийн тулааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн" Булган аймагт зохион байгуулагдана. Тус УАШТ 2025 оны наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Булган аймгийн Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргалын ивээл дор зохион байгуулагдана.

Аялагчдын үлдээсэн хогийг цэвэрлэж, анхааруулах самбар байршууллаа
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-р багийн “Бага булаг” болон Уньт 3-р багийн “Их булаг” орчмын А/0902 дугаартай асфальтан замын хажуугийн хөвөөнд амрагч, аялагч нар их хэмжээний хур хог хаягдал үүсгэснийг холбогдох орон нутгийн төрийн байгууллагад мэдэгдсэний дагуу нийт 3 тээврийн хэрэгслээр ачиж цэвэрлэсэн ба тухайн газарт “Ил задгай хог хаяхыг хориглоно” гэсэн анхааруулах самбар байршууллаа.

Аялагч, амрагч та бүхэн байгаль орчноо хайрлан хамгаалж, хог хаягдлаа зориулалтын цэгт хаяхыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Булган аймгийн Тэшиг сумд түймэр гарсныг унтраажээ
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн "Улаан-Эрэг" гэдэг газар түймэр гарчээ.

Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 19:02 цагт Онцгой байдлын албанд ирсэн. Тус  аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.19-ний өдрийн 01:00 цагт цурамд оруулж, 07.20-ны өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан.  Урьдчилсан байдлаар түймэрт 4 га орчим талбай өртжээ.

Амралт зугаалгын улирал дуусаагүй байгаа энэ үед хүн бүрийн хариуцлага, сонор сэрэмж, анхаарал болгоомж чухал байгааг дахин сануулж аюулгүй, осол эндэлгүй амарч зугаалахыг уриалж байна.

Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина
Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Монголын улс төр тогтвортой байж ирлээ. Улмаар 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, олон намын төлөөллийг парламентад оруулж ирэх боломжийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийсэн. Ингэснээр гурван нам хамтарсан Засгийн газар байгуулах боломж бүрдсэн.

Үүний эцсийн зорилго нь жижиг улс төр, эрх ашиг, мөнгөний сонирхлоос болж олон жил гацсан том төслүүдээ хөдөлгөх байсан. Энэ зорилгоо ч эхнээс нь биелүүлж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сарын эхээр эхлүүлж чадлаа.

Цаашид ч Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц, Ураны төсөл гээд шил шилээ даран хүлээж байна.Гэвч энэ бүхнийг эхлүүлэх, бүрэн дуусгахад бидэнд мөнгө хэрэгтэй байсан. Л.Оюун-Эрдэнийн удирдсан хамтарсан засаг энэ олон төслийг хэрэгжүүлэх мөнгөний эх үүсвэрийг Баялгийн сан гэж харсан. Тэр нь ч үр дүнгээ өгч байгаа. Харин мэдээлэлд ойр, үе үеийн улстөрчдийг өөрсдийн гар хөл болгон ашиглаж ирсэн бүлэглэлүүд өөрсдийн босгосон уул уурхайнхаа 34 хувийг өгөх дээрээ маргаан үүсгэсэн нь өнөөдрийн улс төрийн халуурлын эхлэл болсон гэхэд буруудахгүй. Аливаа улс бүү хэл хувь хүн хүртэл өөрийн алдаанаасаа суралцаж, цаашдаа аль болох алдахгүйг хичээж байж амьдардаг. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдэн Ерөнхий сайдын нүүр үзэв гэдгээ бодох хэрэгтэй. Нэг Засгийн газрын дундаж наслалт ердөө 1.2 жил байсан нь өдгөө бидний үйлдвэрлэл хөгжөөгүй байгаагийн хамгийн том шалтгаан. Шинэ Ерөнхий сайд гарч ирээд мөнгөтэй бүлэглэлүүдэд таалагдахгүй, ард түмэнд ашигтай байх шийдвэр гаргаад, ажил хийх гээд ирэхээр тэд худалдаж авсан кнопоороо унагасаар ирсэн нь өдгөө нууц биш. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ бүхнээс сэргийлэх, мөнгөтэй бүлэглэлүүдэд барьцаалагдахгүй байхын тулд хамтарсан засаг байгуулсан юм.

Ухаахудагийн уурхайн асуудал сөхөгдөж, гурван үсэгтэй мөнгөтэй компани өөрсдийн хийж ирсэн аргуудаа хэрэглэж эхэлсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа. Харин энэ удаад парламентын гишүүдийн тоог нэмж, 126 болгосон нь тэднийг санаагаа амархан хэрэгжүүлэхэд саад болсон бололтой.

Мэдээж Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нарт алдаа дутагдал, муу нэр бий. Гэсэн хэдий ч тэд хамтарсан зорилгоо ухамсарлаж байгаа гэдэгт олон түмэн итгэлтэй байна. Ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялаг буюу стратегийн ордоо төрд буцаан авах алхмаасаа ухрахгүй л явах учиртай. Ерөнхий сайдын хүүгийн асуудал бол зүгээр нэг шалтаг. Өдгөө 22 настай гэдэг бол хэн нэгний нөхөр, хүний эцэг болчихсон, өөрийн хар толгойгоороо амьдралаа мэдэх хэмжээнд очсон хүн гэсэн үг. Нэг ёсондоо эцэг эхээсээ санхүүгийн хувьд тусдаа гарчихсан хувь хүн. Тэгээд ч урд хөл бүдрэхээр нь ард хөлийг нь ташуурдаад байж болохгүй. Авлигатай тэмцэх газар ч гэсэн өөрсдийн хэмжээнд ажлаа хийж Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлгийг нь авч, орлогыг нь нотлоод буруутай үгүйг нь тогтоох ёстой. Тэгээд ч Ерөнхий сайдын хүүгийн орлого, зарлагыг шалгах гэж байгаа бол бусдынхыг нь ч гэсэн шалгах хэрэгтэй. Учир нь бид чинь хууль тэгш үйлчилдэг, бусдыг ялгаварлан гадуурхдаггүй ардчилсан улсыг бүтээж яваа гэдгээ мартаж болохгүй. Дээрээс нь Үндсэн хуулийн зарчим хөтөлбөргүй хэрэгждэг байх ёстой.

Газрын доорх баялаг ард түмний өмч мөн юм бол тэр Ухаа худаг нь ч тэр, Төгрөг нуур нь ч тэр Баялгийн санд орж, ард түмний өмч болох ёстой. Харин энэ бүхнийг авахын тулд хамтарсан Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх учиртай. Тэгээд ч Баялгийн сан гээчийг аль нэг нам дангаараа байгаа үедээ хийх боломжгүй.

Учир нь улс төрийн нам бүрд л бусдад барьцаалагдсан, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нөхдүүд байдаг. Цаашдаа ч байх л болно. Тийм болохоор хамтарсан засаг байгаа үедээ тэр нөхдүүдээ дарж, хэн хэндээ хяналтаа сайн тавьж байж энэ бүхэн хийгдэх болно. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг дуудаж уулзаад “Ажлаа өг”, “Хамтарсан засгаа тараа” гэсэн утгатай зүйл хэлсэн гэж байгаа. Хэрэв ингэвэл нөгөө алдартай гурван үсэгтэй компани ялалт байгуулж, Ухаахудагийн асуудал дахиж сөхөгдөхгүй. Тийм ч болохоор Ерөнхий сайд хамтарсан засгийг тараах, өөрийг нь огцруулах эсэх асуудлыг намынхаа Бага хурлаар хэлэлцүүлэхээр боллоо. Тиймээс өдгөө бид цаашид хөгжил дэвшил ярих уу, том төслүүдээ хөдөлгөж улсынхаа эдийн засгийг нэмэгдүүлэх үү, монголчууд ажилтай, орлоготой байх уу гэдгийг МАН-ын Бага хурлын гишүүд шийдэхээр болчихлоо. Тэдний шийдвэрт л ард түмэн итгэл хүлээлгэж, шийдвэрийг нь харах үлдлээ. Учир нь өдгөөгийн парламентын бараг тал нь нөгөө компаниас сонгуулийн үедээ дэмжлэг авчихсан тухай мэдээлэл ил болсон. Тийм байхад тэдний эрх ашгийн төлөө кноп дарахгүй гэх баталгаагүй. Дээрээс нь ард түмнээсээ итгэл хүлээж Улсын Их хурлын гишүүн болсон нөхдүүд одоо дор бүрнээ өргөсөн тангаргаа санах хэрэгтэй байна.

Та бүхэн гишүүн болчхоод алтан соёмбот тугандаа мөргөхөөсөө өмнө “Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна” гэж тангарагласан.

Түүнээс биш сонгуулиар хандив өгсөн хүмүүсийнхээ төлөө ажиллана гэж тангараг өргөөгүй. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлыг дуусгаж, стартегийн орд газруудыг төрд авч, Баялгийн сангаа арвижуулж, төр улс, ард түмнээрээ мөнгөтэй болж, ирээдүйн хөгжлөө зураглахад парламентын гишүүд та бүхний үүрэг оролцоо маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Ерөнхий сайд огцрох, хамтарсан засаг тарах асуудлын эцсийн шийдвэрийг парламент л хэлэлцэх хуультай. Тийм болохоор л гишүүд та бүхэнд үүнийг чинь улиглан сануулаад байгаа хэрэг юм шүү. Ер нь бид энэ удаагийн хамтарсан засгийг амь бөхтэй, урт настай байлгаж гэмээнэ хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжтой. Үгүй бол жил бүрийн хавар болохоор нэг Ерөнхий сайдыг огцруулж, өнөө л мөнгөтэй, бүхнийг худалдаж авч болно, дийлнэ гэж боддог бүлэглэлүүдэд баригдсан, дээрэлхүүлсэн хэвээрээ байх болно.

Л.Болд