Дэлхий дахинд - Булган аймаг

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг ингэж байгуулж байна
4-р сарын 5-нд Төрийн зөвлөл Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг албан ёсоор зөвшөөрөв. 4-р сарын 11-ний өдөр Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал Хөххотод боллоо. Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Өвөр Монголд төрөөс даалгасан нээлттэй бодлогын бас нэгэн томоохон зорилт төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлтэй холбогдох "алтан түлхүүр" болж байна. Чөлөөт худалдааны туршилтын бүсийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжих вэ?

Нэг. Найман чиглэлээр хөгжүүлнэ. Тухайлбал мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төв дотоод болон гадна талыг холбосон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төвийг байгуулах, улс орон даяар чансаатай бүтээн байгуулалтад үйлчлэх, баталгаажуулах жагсаалын талбай байгуулах, хилийг тогтворжуулах, ойр орчмын бүс нутгийг зохицуулах, улс орны хэмжээнд үйлчлэх стратегийн тулгуур төвийг байгуулна.

Хоёр. Чөлөөт худалдааны туршилтын бүс нь гурван бүсээс бүрдэнэ

Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна.

Гурвав. 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулна

Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна.

Дөрөв. "Хэрэгжилтийг дэмжихийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана"

ӨМӨЗО-ы нам засгийн гол удирдлагууд биечлэн хариуцаж, манлайлж, гурван бүсийн нам засгийн гол удирдлагууд тодорхой үүрэг хариуцлага хүлээх механизм бүрдлээ. 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал боллоо
Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал 4-р сарын 11-нд Хөххотод боллоо. ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн хөгжлийн байр суурь, зорилго, гол арга хэмжээг танилцууллаа.

Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ,Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс нь "Бүс ба Зам" санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридортой гүнзгий уялдаатай байна. Үүнд, мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийг байгуулахад түлхүү анхаарна. Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна. Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ӨМӨЗО олон шатлалт хамтын ажиллагааны механизм байгуулж, хөрөнгө санхүү, хүний нөөц зэрэг салбарт дэмжлэгээ бэхжүүлж, 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна гэлээ.

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

Кремль гурван талт хэлэлцээний талаарх таамгийг үгүйсгэв
ОХУ, АНУ, Украин улсууд энхийн хэлэлцээний асуудлаар гурвалсан уулзалт хийхээр ярьж байгаа гэх ойлголтыг Кремль үгүйсгэв. Майамигийн хэлэлцээний өмнөх өдөр Зеленский хэлэхдээ "Гурвалсан хэлэлцээний санааг АНУ дэвшүүлсэн. Энэ уулзалт болвол сүүлийн зургаан сарын хугацаанд ОХУ, Украины талууд анх удаа нүүр тулан уулзсан тохиолдол болно. Гэхдээ гурван талт хэлэлцээ ахиц дэвшил авчрана гэдэгт эргэлзэж байна" гэжээ.

Харин Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков "Яг одоогоор ийм санаачлагын талаар хэн ч нухацтай хэлэлцээгүй байна. Миний мэдэхээр бол ийм хэлэлцээнд бэлтгэсэн зүйл байхгүй. Америк, Украин, Европын дипломатууд мөргөлдөөнийг хэрхэн зогсоох талаар өмнө нь хэлэлцсэн ч АНУ-ын зүгээс шинэчилсэн төлөвлөгөө танилцуулаагүй" гэжээ.

Путины төлөөлөгч Кирилл Дмитриев Бямба гаригт /2025.12.20/ Майамид хүрэлцэн ирсэн. Цагаан ордны тусгай элч Стив Виткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нарын зуучлалаар Украин, Европын төлөөлөгчид Баасан гаригаас хойш Майамид хэлэлцээ хийсэн билээ. Дмитриев Москвад буцаж очихоороо албаны хүмүүст хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгнө гэж Ушаков хэлжээ.

Орос, Украины талууд хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Истанбулд шууд хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээний үр дүнд томоохон хоригдол солилцоо болсон боловч дайныг дуусгах дорвитой шийдэлд хүрээгүй.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Мерц: Европын Холбоо АНУ-аас илүү их хараат бус байх ёстой
ХБНГУ-ын Ерөнхий Сайд Фридрих Мерц АНУ-ын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратегитэй холбоото шүүмжлэлтэй байр суурь илэрхийлэв.

Түүний хэлснээр, Европ тивд ардчиллыг “аврах” гадаад хүчин зүйл шаардлагагүй бөгөөд ийм байр суурь нь Европын Холбоог өөрийн аюулгүй байдлын асуудалд илүү бие даасан байх ёстойг улам тодотгож байна.

Мерц онцлохдоо, ЕХ батлан хамгаалах болон гадаад бодлогын чиглэлд АНУ-аас илүү их хараат бус байх шаардлагатай бөгөөд ирээдүйд Европ өөрийн хүчин чадал, шийдвэр гаргалтад түшиглэсэн, илүү бие даасан тоглогч болох ёстой гэв.

Н.Отгончимэг

Эх сурвалж: minval.az

Шон “Дидди” Комбст дөрвөн жил хоёр сар хорих ял оноолоо
Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын 3-нд Нью-Йоркийн холбооны шүүхээс 50 сар буюу дөрвөн жил хоёр сарын хорих ял оноолоо.

Түүнчлэн шүүх $500 мянган ам.долларын торгууль ногдуулж, ял эдэлсний дараа таван жилийн хугацаанд хяналттайгаар суллагдах нөхцөл тавьжээ.

Комбсыг “бусдын биеийг үнэлүүлэхээр тээвэрлэх” зэрэг хоёр хэрэгт буруутай гэж үзсэн бөгөөд эдгээр хэргүүд нь мөрдөн шалгалтын явцад ил болсон “Freak Offs” нэртэй, архи, мансууруулах бодис ашигласан, эмэгтэйчүүдийг хүчээр оролцуулсан гэж үзсэн бүлэг үйл явдлуудтай холбоотой байв.

Шүүхийн шийдвэрийг гаргахдаа шүүгч Арун Субраманиан Комбсын өмнөх хүчирхийлэл, дарамт үзүүлсэн зан байдал болон бусдыг хянах оролдлогыг онцолж, суллагдсан тохиолдолд дахин ийм үйлдэл гаргах эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.

Харин түүний өмгөөлөгчид уг шийдвэрийг “Шүүгч 13 дахь шүүгчийн үүрэг гүйцэтгэсэн” хэмээн шүүмжилж, Комбсыг хэт нэг талыг барьсан байдлаар ялласан гэж мэдэгджээ. Тэд давж заалдах хүсэлт гаргахаа мэдэгдсэн байна.

Шон “Дидди” Комбс нь олон жил хип хоп урлаг болон энтертайнмент салбарт хүчтэй нөлөө үзүүлж ирсэн ч сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, дарамт, биеэ үнэлэлтийн хэргүүдэд холбогдож, нэр хүнд нь эрс унаад байгаа билээ.

Вьетнамд хар салхи болж, 17 хүн сураггүй алга болов
Бүалой хар салхи Даваа гаригт (2025.09.29) Вьетнамын эргийн дайрч, улмаар найман хүн нас барж, 17 хүн сураггүй алга болсон байна. Шуурганы хүчтэй салхи, аадар бороо нь оршин суугчдын байшинг эвдэж, цахилгаан эрчим хүчийг тасалжээ. Мөн авто зам болон явган хүний замууд үерт автсан төдийгүй үерийн ус Лаос руу урссан байна. Далайн давалгаа найман метр өндөрт хүрч, хоёр загас агнуурын завийг живүүлжээ. Улмаар 17 загасчин сураггүй болсон бөгөөд өөр нэг завьтай холбоо тасарсан. Хар салхины улмаас Нинь Бинь мужид найман хүн нас барж, долоон хүн гэмтжээ. Хүэ хотод нэг хүн үерт урсаж амь эрсэдсэн. Тхань Хоа мужид мод унаснаас болж нэг хүн амиа алдсан байна. Тус улсын Онцгой байдлын албаны мэдэгдсэнээр, 245 айлын байшин эвдэрч, 1,400 га талбайн буудай болон тариа үерт автав. Мөн зарим бүс нутагт холбоо тасарсан байна. Одоогийн байдлаар 28,500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, дөрвөн нисэх онгоцны буудлыг хаасан. Үүнээс болж олон зуун нислэг цуцлагдав. Хүчтэй аадар бороо үргэлжилж буй тул албаныхан үер, хөрсний гулгалт үүсч болзошгүйг анхааруулсан байна. Зарим газар 500 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна. Вьетнам нь Өмнөд Хятадын тэнгис рүү харсан урт эрэгтэй тул хар салхинд өртөмтгий орон. Бүало хар салхи өмнө нь Филиппинд хүрч, дор хаяж 10 хүний аминд хүрээд байжээ.

БРИКС олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалах ёстой гэжээ
Есдүгээр сарын 8-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын онлайн дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, " Эдүгээ дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй өөрчлөлтийг туулж, ноёрхох үзэл, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авсаар байна. Зарим улс орон худалдааны болон тарифын дайныг эхлүүлж, дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлж, олон улсын худалдааны дэг журмыг алдагдуулж байна.

Энэ эгзэгтэй үед БРИКС-ийн орнууд нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны БРИКС-ийн үзэл санааг дэмжиж, олон талт үзэл, олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалж, "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-г хөгжүүл, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулах ёстой юм. Үүнтэй холбоотойгоор гурван зүйлийг санал болгож байна.

Нэгдүгээрт, олон талт үзлийг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой. Олон талт үзэл бол ард түмний хүсэл эрмэлзэл, цаг үеийн ерөнхий чиг хандлага, дэлхийн энх тайван, хөгжлийн чухал тулгуур гэдгийг түүх нотолж байна.

Хоёрдугаарт, нээлттэй байж, хамтдаа ялалт байгуулж, олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалах ёстой. Эдийн засгийн даяаршил бол түүхэн хандлага юм. Улс орны хөгжил нээлттэй, хамтын ажиллагаатай олон улсын орчноос салгаж болохгүй. Хэн ч өөрийгөө тусгаарлах ёсгүй юм.

Гуравдугаарт, эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжин, хамтын хөгжлийн эрч хүчнийг бий болгох ёстой. Бид өөрсдийн асуудлаа сайн шийдэж байж гаднын сорилтод илүү сайн хариу үйлдэл үзүүлж чадна. БРИКС-ийн орнууд дэлхийн хүн амын бараг тал хувь, нийт эдийн засгийн 30 орчим хувь, нийт худалдааны хэмжээний тавны нэгийг бүрдүүлж байна. БРИКС-ийн хамтын ажиллагаа нягтрах тусмаа гаднын эрсдэл, сорилтод хүчтэй хариу тусгал гаргаж, илүү итгэлтэй, илүү олон шийдэлтэй, илүү үр дүнтэй байж чадна." гэсэн байна.

Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орж, 4 хүн амиа алджээ
Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 1300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай албаныхан Пүрэв гаригт (2025.07.17) мэдэгдэв. Тодруулбал, Лхагва гаригт Сөүл хотын чанх өмнөд хэсэгт орших Осан хотод хүчтэй аадар борооны үеэр гүүрэн гарцын бэхэлгээний хана нурсан байна. Үүний улмаас шороо, бетон зэрэг асгарч ойролцоох автомашинууд дээр асгарч, нэг хүн амиа алдсан гэж Дотоод хэргийн яам, Аюулгүй байдлын яам мэдэгдсэн юм.

Өмнөд Чунчон мужийн Сосан хотод 50 гаруй насны эрэгтэй автомашинтайгаа үерийн усанд урсаж нас баржээ. Яаралтай тусламжийн багийнхан өглөөний 06:15 цагийн орчимд живсэн машиныг олж Сеосан эмнэлгийн төв рүү хүргэсэн боловч жолооч эрэгтэй хэдийн нас барсан байв. Эрх баригчид живсэн автомашинуудын тухай мэдээг өглөөний 03:59 цагт хүлээн авч, аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өөр автомашинаас гурван хүнийг аварч чадсан байна. Гэсэн хэдий ч аадар борооны улмаас үерлэж, гол горхи, усанд автсан подвал зэрэг газруудад хоёр хүн нас барсан байдалтай олджээ. Одоогийн байдлаар яамны ажилтнууд эдгээр хохирогчид цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас амиа алдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Аадар бороо тасралтгүй орсны улмаас 1,382 оршин суугч гэр орноосоо дүрвэж, орон даяар 46 нислэг цуцлагдсан байна. Өмнөд Чунчонг мужийн зарим хэсэгт бороо ширүүсэж, Лхагва гаригаас хойш 420 мм бороо оржээ. Ширүүн борооны улмаас их хэмжээний хөрсний гулгалт үүсч, хурдны зам хаагдсан дүрс бичлэгүүд цахим сүлжээнд мөн нийтлэгдсэн байна. Солонгосын цаг уурын албан бороо зогсох болоогүй гэдгийг анхааруулсан. Боловсролын яамны төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр, үер буусан бүс нутгийн 403 сургуулийг хааж, 166 хүн эд хөрөнгөөрөө хохирсон болохыг мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT