Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймагт боллоо

474

Монгол улс “Хөхүүрийн айраг исгэх уламлжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авснаас хойш зохиогдож буй анхны Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо. Айрагны баярт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески нарын зочид, төлөөлөгч оролцлоо.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа айрагны баяр нь наадам гэхээсээ илүү аялал жуулчлалын томоохон үйл явдал юм. Монголынхоо уламжлал, ёс заншил тэр дундаа цагаан идээнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бид эрэлхийлж байгаа. Тиймээс энэхүү айрагны баяр нь энгийн нэгэн баяр бус. Харин цаашид гадаадын жуулчдыг татах, өв соёл уламжлалаа дэлхийд сурталчилан таниулах олон боломж нээгдэнэ гэж бид харж байна" гэв.
Түүнчлэн Монгол улсын хэмжээнд хөхүүрийн айраг бэлтгэдэг 238 өвлөн уламжлагч байдаг. “Айрагны баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулахын нэг ач холбогдол нь өвлөн уламжлагчдийг нэмэгдүүлэх, залуу үедээ хөхүүрийн айраг исгэх, бэлдэх арга ухааныг өвлүүлэх нэн чухал ач холбогдолтой юм.
 Байгаль орчин, аялал жуулчилалын яам 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn