Хөдөө аж ахуй, боловсролын салбарын хөтөлбөр батална

344

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан сонслоо. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаан ирэх долоо хоногт болох бөгөөд тус хуралдаанаар хөдөө аж ахуй, боловсролын салбарын бодлогын баримт бичгүүдийг батлахаар төлөвлөжээ.

“Газар тариалангийн тогтвортой хөгжил”, “Чинээлэг малчин”, “Зөв дадал–Архигүй орчин”,  “Шинэ ирээдүй”,  “Шинэ багш” зэрэг хөтөлбөрийн төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид сонсож, саналаа тусгалаа. Эдгээр бодлогын баримт бичгийн төслийг аймгийн ИТХ-ын салбар хороод хэлэлцэн санал дүгнэлт гаргасан байна.

Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрт тусгасан эдгээр бодлогын баримт бичгийн төслүүдийн хүрэх үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг бодитой тооцох, хорооны дүгнэлт, саналын дагуу нэмэлт боловсруулалт хийж ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn