Булган аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол бүртгэгдээгүй

330
Булган аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын эрүүл мэндийн алба ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд халдвар авсан хүн 65 байгаагаас Сэлэнгэ суманд 36, Хутаг-Өндөр суманд 16, Орхон суманд долоо, Тэшиг суманд зургаа байна. Эмчилгээ хийлгэж байгаа 35 иргэн бий.
Үүнээс биеийн байдал нь хөнгөн 34, хүндэвтэр нэг иргэн Хутаг-Өндөр суманд байгаа аж. Сүүлийн хоногт Сэлэнгэ сумын найман иргэн эдгэрч, гэрийн хяналтад шилжжээ.
Аймгийн хэмжээнд дархлаажуулалт эхэлж, 3018 иргэнд вакцин хийлээ. Эхний ээлжинд хамрагдсан иргэдэд 28 хоногийн дараа дараагийн дархлаажуулалт хийнэ. Вакцины хоёр дахь тун хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтоно. Удахгүй хоёр дахь шатны дархлаажуулалт эхэлнэ гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn