“Ногоон бүтээмж” аян зарлалаа

317
Булган аймгийн Баяннуур суманд энэ оны 10 дугаар сарын 1 хүртэл “Ногоон бүтээмж” аян зарлалаа. Аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Бүтээмж-чанарыг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд байгаль орчинд ээлтэй, ногоон байгууламжийг бүрдүүлэхэд энэ аяны зорилго чиглэж байна. Байгууллага, аж ахуйн нэгжид хог хаягдлыг бууруулах чиглэлээр стандартын шаардлага хангасан өнгө үзэмжтэй хогийн сав байрлуулж, хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвших, аюултай хог хаягдлыг цуглуулах зориулалтын савтай байх, хаягдлыг эргүүлэн ашиглах шинэлэг санаачилга гаргаж хэрэгжүүлсэн байх шаардлага тавьжээ. Мөн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн хувьд байгууллагын орчинд шинээр 5-аас доошгүй мод тарьж, цэцэрлэгжүүлэх, өрөө тасалгаанд шинэ төрлийн цэцэг тарих, бүх нийтээр мод тарих өдөр хариуцсан талбайд мод бут тарьж арчилж, ургуулах зэрэг шалгуур гаргасан байна.
Сумын хэмжээний төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн “Ногоон бүтээмж” аяны хүрээнд хийсэн ажлыг дүгнэн төрийн байгууллага, аж ахуйн нэгж тус бүр нэг, төрийн албан хаагч гурвыг шалгаруулан урамшуулах ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn