Булган аймаг “Сүхбаатарын одон”-гоор шагнууллаа

347



Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймаг “Сүхбаатарын одон”-гоор шагнууллаа. Монгол Улсын төрийн дээд шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир гардуулав. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Цогт хун тайжийн талбайд боллоо. Булган аймгийг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нийгэм, эдийн засаг, их бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, анхны Олимпын аварга Н.Түвшинбаяр нарын олон арван анхдагчдыг төрүүлсэн түүхэн гавьяаг үнэлж “Сүхбаатарын одон”-гоор шагнасан байна. Эдүгээгээс 78 жилийн өмнө төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор шагнуулж байсан түүхтэй юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn