Хятадын том зах зээлийг алдаж болох уу!

403


Саяхан болсон Берлиний Механик инженерийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадтай худалдаагаа хөгжүүлэх нь халуун сэдэв болжээ.
Германы канцлер Олаф Шольц даяаршлыг дэмжиж буйгаа дахин тодорхой илэрхийлж, "тусгаарлах" нь огт буруу гэдгийг онцлоод, Хятад зэрэг олон оронтой "бизнес хийх"-ээ эрчимжүүлнэ гэжээ. ЕХ-ны Худалдааны комиссар Домбровскис "Хятадаас салгах" нь ЕХ-ны компаниудын сонголт биш, Хятад улс бол өсөлтийн чухал зах зээл, нийлүүлэлтийн эх үүсвэр гэж шууд хэлсэн юм.
Хятадын зах зээл хэр том вэ? Эдийн засгийн нийт хэмжээ нь 114 их наяд юань, 1 тэрбум 400 сая гаруй хэрэглэгчтэй, дэлхийн хоёр дахь том барааны хэрэглээний зах зээл бөгөөд хэрэглээг өргөжүүлэх хандлага илт харагдаж байна. Энэ нь Хятадын ард түмний амьдралыг сайжруулсан төдийгүй дэлхийн улс орнуудад илүү их хөгжлийн боломж олгож байна. Сар хүрэхгүй хугацааны дараа Хятадын 5 дахь удаагийн олон улсын импортын экспо болох бөгөөд тухайн үед дэлхийн топ 500-гийн 280 гаруй компани оролцож, давтан оролцох хэмжээ нь 90 шахам хувьд хүрчээ.

Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас гаргасан Дэлхийн инновацийн индексийн жагсаалтын дагуу Хятад улс 2012 онд 34-р байрнаас 2021 онд 12-р байр хүртэл ахисан нь аж үйлдвэрийн хөгжил илүү технологийн эрч хүч авч, аж үйлдвэрийн гинжин хэлхээний давуу тал илүү тодорхой болсныг харуулж байна.
2020 оноос хойш Хятад улс хоёр жил дараалан ЕХ-ны бараа худалдааны хамгийн том түнш байж, өнгөрсөн оны байдлаар Хятад, ЕХ-ны импорт экспортын нийт хэмжээ анх удаагаа 800 тэрбум ам долларыг давлаа. Орон нутгийн цагаар 11-ний өдөр ОУВС хамгийн сүүлийн үеийн "Дэлхийн эдийн засгийн төлөвийн тайлан"-г нийтэлж, өнөөгийн дэлхийн эдийн засаг олон сорилттой тулгарч байна гэж онцлон тэмдэглэсэн бөгөөд энэ шалтгаанаар ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.7 хувьд буруулж, энэ нь 7-р сарын төсөөллөөс 0.2 нэгжээр доогуур байлаа.
Хятадын хамгийн сүүлд нийтэлсэн албан ёсны тоо баримтаас үзвэл, 8-р сард үндэсний эдийн засаг үргэлжлэн сэргэж, үндсэн үзүүлэлтүүд ерөнхийдөө сайжирсан байна. Урт хугацаанд, Хятадын өөрийн хөгжлийн хэтийн төлөв тодорхой байж, Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Хятад улс бусад оронтой эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хандлага ч тодорхой байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn