ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Аймгийн 2023 оны төсвийг баталлаа

335

Булган 
/МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийг хуулийн хугацаанд баталлаа. Ирэх жил аймгийн төсвийн орлогыг 18,5, төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 40,8 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Аймгийн татварын болон татварын бус, хөрөнгийн орлогыг 18,5, улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 8,3, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн орлогыг 7,5, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1,3 тэрбум төгрөг байхаар төлөвлөлөө. Булган, Бүрэгхангай, Хангал сум аймгийн төсөвт 1,3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төсөв баталсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn