Хэрэглээний зээлийг онлайнаар шуурхай аваарай

379

Цалингаа аль банкнаас авдгаас үл хамааран 50 сая хүртэлх төгрөгийг ХААН Банкны онлайн цалингийн зээлээр авах боломжтой болсныг та дуулсан уу? Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд ПОС-ын орлогоо барьцаалан дээд тал нь 30 сая хүртэлх төгрөгийн зээлийг онлайнаар авч болно. Хүсвэл та гэрээсээ гарахгүйгээр онлайн цалингийн зээл авах боломжтой. Мэдээлэлтэй хүн бусдаас түрүүнд алхдаг гэдэг дээ. Гэнэтийн санхүүгийн хэрэгцээ шаардлага гарсан үед заавал банкны салбар нэгж рүү зорьж очих шаардлагагүйгээр хаа байгаа газраасаа, хүссэн үедээ хэдхэн минутын дотор хэрэглээний зээлээ зайнаас авах боломжийг ХААН Банк бүрдүүлээд байгаа билээ.
Танд бүрэн цахимжсан хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнүүдийг онцлон хүргэж байна.
  • Онлайн цалингийн зээл
  • ПОС –ын орлого барьцаалсан онлайн зээл
  • Гэр бүлийн ногоон зээл
  • Онлайн тээврийн хэрэгслийн лизинг
  • Хадгаламж барьцаалсан онлайн зээл
Эрхэм харилцагч та Khan Bank аппликэйшн эсвэл Интернэт банк үйлчилгээ авах эрхтэй л бол зээлийн хүсэлт, тооцоолол, гэрээ байгуулах бүх үйлдлийг зайнаас гүйцэтгэн, хэдхэн минутын дотор зээл авах боломжтой. Эдгээр бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг та ЭНД дарж авна уу.
Энэ ташрамд дуулгахад ХААН Банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ухаалаг, амар хялбар үйлчилгээ санал болгож, зайнаас авах боломжтой цахим бүтээгдэхүүн үйлчилгээг шат дараатай нэвтрүүлэн цахим банкаар салбартаа тэргүүлэн ажиллаж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ цахимжуулснаар харилцагчид болоод ажилтнуудынхаа цаг завыг хэмнээд зогсохгүй, эрчим хүч, ус, цаасны хэрэглээг бууруулж тогтвортой хөгжилд мөн хувь нэмрээ оруулж буй.
 Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn