БУЛГАН: Хангал суманд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа

165


Булган аймгийн Хангал сумын төвд 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Хангал сумынхан түүхт 100 жилийнхээ босгон дээр барьж буй “Янзага” хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Тэнгэрийн хишиг” ХХК гүйцэтгэсэн байна. Боловсролын салбарт аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж байгаа “Шинэ багш”, “Шинэ ирээдүй” хөтөлбөрийн томоохон хэрэгжилт болох цэцэрлэгийн барилга Хангал суманд нэмэгдэж ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах орчин сайжирч, хамрагдах тоо өсөж байгаа нь сайн үзүүлэлт юм.

1992 онд дэлгүүрийн зориулалтаар барьсан байрыг засан цэцэрлэг болгож зориулалтын бус байранд 24 жил хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд ийнхүү шинэ цэцэрлэгээашиглалтад хүлээн авсаннь 30 гаруй жилийн турш хүүхдийн цэцэрлэгээ өргөтгөн шинэчлэх хүсэл мөрөөдлийг нь Эрдэнэт үйлдвэр хамтын ажиллагааны хүрээнд биелүүлж өгсөнд сумын иргэд баяртай байгааг Засаг дарга М.Төмөрбат барилгын нээлтийн үеэр онцоллоо.

“Эрдэнэт үйлдвэр жил тутам Булган, Орхон аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан нийгэм, дэд бүтэц, байгаль орчин, экологийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаа дүгнэн хэлэлцдэг. Одоо Булган аймагтай нийт 61 төрлийн ажлыг төлөвлөн хийж байна. Сүүлийн 5 жилд буюу 2018 оноос хойш тус аймагтай 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn