Монгол Улс цоохор ирвэсийн судалгаа, хамгааллын ажлыг амжилттай явуулж байна

206

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. 
Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөрийн (GSLEP) удирдах зөвлөлийн ээлжитVIIIхурал Узбекистаны Самарканд хотноо болжээ. Тус форумд дэлхийн цоохор ирвэс бүхий 12 орны засгийн газар, олон улсын байгаль хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд, санхүүжүүлэгчдийн төлөөлөл 80 гаруй зочин төлөөлөгч оролцсон байна.

Монгол Улс цоохор ирвэсийн судалгаа хамгааллын ажлыг амжилттай явуулж, урт хугацааны судалгааг 2009 оноос хэрэгжүүлсэн. Үр дүнд нь дэлхийн цоохор ирвэсийн популяцын судалгаанд (PAWS) 2018 онд амжилттай хамрагдаж өөрийн орны популяцын хэмжээг тодорхойлсон ( 986+-) зэргийг хуралд танилцуулав. Илтгэлийг БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг танилцуулсан бол БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цоохор ирвэс түүний экосистемийг хамгаалахад Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого цаашдын зорилтуудыг видео хэлбэрээр товч мэдээлжээ.

Энэхүү форум нь Узбекистаны ерөнхийлөгчийн ивээл дор болсон ба цоохор ирвэсийн экосистемийн хамгаалалд гарсан ололт амжилт, тулгамдсан асуудал түүнээс гарах арга замыг хэлэлцэхийн зэрэгцээ ирвэс бүхий 12 орны Засгийн газар сүүлийн гурван жилд хийсэн ажлаа танилцуулж үйл ажиллагааны ойрын зорилтуудыг тодорхойлон Самаркандын тогтоолыг хэлэлцэн баталлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn