ХОМ: Т.Бадралын хөрөнгө 4 дахин өсч, Г.Ариунбуян "даруу" загнажээ

Онцгой байдлын алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах техник хэрэгсэл хангалттай байдаггүй мөртлөө алба удирдаж байгаа үе үеийн дарга нарын орлого нь өндөр болдог жишигтэй. Тэгвэл сүүлийн есөн жилд Онцгой байдлын ерөнхий газрыг даргалж байсан, удирдаж буй хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
- 2018 онд 36,5 сая төгрөг
- 2019 онд 23,4 сая төгрөг,
- 2020 онд 134,1 сая төгрөгийн жилийн орлоготой болжээ.

2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар тэрбээр тухайн үед 589 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, 240 саяын машин, 8,5 сая төгрөгийн үнэ бүхий мал, 49,2 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 118 сая төгрөгийн хадагламжтай байжээ.
Г.Ариунбуянгийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2020 онд тэрбээр жилийн 31,5 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 27,4 сая төгрөг болж буурч, 2022 онд 30,2 сая төгрөг болсон байна.

- 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
- 2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
- 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
- 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
- 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
- 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
- 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
- 2011-2012 онд Засаг даргын орлогч,
- 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2015 оны нэгдүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
- 2017 оны хоёрдугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж,
- 2020 оны долдугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж эхэлсэн.