Булганы Засаг дарга А.Ариун-Эрдэнэ нар нь 886 саяын 11 трактор, 671 саяын өвс хамагчийг иргэдэд өгөхгүй өөрсдөө ашиглажээ

70

"Шинэ хөдөө" хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн иргэдэд өгсөн тракторыг тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар хувьдаа ашигладаг байж болзошгүй талаар тус аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэн. 
Тодруулбал, тэрбээр "Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нараа, "Шинэ хөдөө" хөтөлбөрөөр ирсэн трактор, өвс преслэгчээ иргэддээ олгооч ээ. Намрын ажил дууслаа" хэмээн бичсэн юм. Тэгвэл 2024 оны наймдугаар сарын 02-ны өдөр 90 морины хүчтэй 11 трактор, 16 өвс хаман боогчийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Грийнкапитал ХХК-иас  Булган аймгийн Засаг даргын тамгын газарт нийлүүлжээ. 
Тракторын нэг бүрийн үнэ 80.5 сая төгрөг бөгөөд нийт 886 сая гаруй төгрөг харин өвс хаман боогчийн нэг бүрийн үнэ 41 сая төгрөг бөгөөд нийт 671 гаруй сая төгрөгөөр худалдан авчээ. 
Гэвч эдгээр тракторуудыг хадлан тариалан хураах энэ цагаар иргэдэд олгохгүй өөрсдөө хувьдаа ашиглаж буй аж. Зарим иргэний мэдээллээр өнгөрсөн жил ч дээрх дарга нар нь өөрсдөө ашигласан байж болзошгүй байна. 
https://isee.mn/n/69387
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn