Орон сууц, ус болон цахилгааны үнийн өсөлт инфляц нэмэгдэхэд нөлөөлжээ
Тус холбооны тайланд дурдсанаар инфляцын өсөлтийн хурд аажмаар саарч нэг оронтой тоонд хүрсэн ч цаашид өсөх хандлагатай байгаа аж. Дотоодын хүнс тэр дундаа мах болон гурилын үнийн өсөлт нь инфляц нэмэгдэхэд нөлөөлж буй. Мөн цахилгаан, эрчим хүчний үнийг сүүлийн улиралд нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор орон сууц, ус болон цахилгааны үнийн өсөлт нь инфляц нэмэгдэхэд нөлөөлжээ. Цалин, тэтгэврийн өсөлт нь бараа, бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцын түвшин нэмэгдэх суурь шалтгаан болж байгааг тэмдэглэсэн байна.