Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орж, 4 хүн амиа алджээ

13

Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 1300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай албаныхан Пүрэв гаригт (2025.07.17) мэдэгдэв. Тодруулбал, Лхагва гаригт Сөүл хотын чанх өмнөд хэсэгт орших Осан хотод хүчтэй аадар борооны үеэр гүүрэн гарцын бэхэлгээний хана нурсан байна. Үүний улмаас шороо, бетон зэрэг асгарч ойролцоох автомашинууд дээр асгарч, нэг хүн амиа алдсан гэж Дотоод хэргийн яам, Аюулгүй байдлын яам мэдэгдсэн юм.
Өмнөд Чунчон мужийн Сосан хотод 50 гаруй насны эрэгтэй автомашинтайгаа үерийн усанд урсаж нас баржээ. Яаралтай тусламжийн багийнхан өглөөний 06:15 цагийн орчимд живсэн машиныг олж Сеосан эмнэлгийн төв рүү хүргэсэн боловч жолооч эрэгтэй хэдийн нас барсан байв. Эрх баригчид живсэн автомашинуудын тухай мэдээг өглөөний 03:59 цагт хүлээн авч, аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өөр автомашинаас гурван хүнийг аварч чадсан байна. Гэсэн хэдий ч аадар борооны улмаас үерлэж, гол горхи, усанд автсан подвал зэрэг газруудад хоёр хүн нас барсан байдалтай олджээ. Одоогийн байдлаар яамны ажилтнууд эдгээр хохирогчид цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас амиа алдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Аадар бороо тасралтгүй орсны улмаас 1,382 оршин суугч гэр орноосоо дүрвэж, орон даяар 46 нислэг цуцлагдсан байна. Өмнөд Чунчонг мужийн зарим хэсэгт бороо ширүүсэж, Лхагва гаригаас хойш 420 мм бороо оржээ. Ширүүн борооны улмаас их хэмжээний хөрсний гулгалт үүсч, хурдны зам хаагдсан дүрс бичлэгүүд цахим сүлжээнд мөн нийтлэгдсэн байна. Солонгосын цаг уурын албан бороо зогсох болоогүй гэдгийг анхааруулсан. Боловсролын яамны төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр, үер буусан бүс нутгийн 403 сургуулийг хааж, 166 хүн эд хөрөнгөөрөө хохирсон болохыг мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn