Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг Ерөнхий сайд буцаажээ

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ сарын 11-нд хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахаар Ерөнхий сайдад уламжлаад байсан юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн гэдгийг нотлох хуулийн байгууллагын ямар нэг шийдвэр байхгүй тул огцруулах саналаас “татгалзжээ”.
Ингэснээр Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нь үргэлжлүүлэн ажиллах бөгөөд хуульд зааснаар 1 жилийн хугацаанд дахин өргөн барих боломжгүй болж байна.