Булган аймгийн тариаланчдын сургалт, зөвлөгөөн маргааш болно

370
Булган аймгийн тариаланчдын сургалт, зөвлөгөөнийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулах юм.
Тариаланчдад зориулсан сургалтыг Ургамал, газар тариалангийн хүрээлэн, ХААИС зэрэг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хийхээр төлөвлөөд байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлууд, хаврын тариалалтад мөрдөх агротехнологийн бодлого, ухаалаг газар тариалангийн систем, ХАА-н үйлдвэрлэлд нэвтэрч байгаа сүүлийн үеийн трактор, комбайн, чиргүүл, дүүжин машин, техникийн засвар, үйлчилгээ, хүнсний ногооны сорт сонголт, тарих болон ургалтын үеийн арчилгаа, төмс, хүнсний ногооны тариалалтад пестицидийн хэрэглээ, жимс, жимсгэнэ тариалах агротехнологи зэрэг сэдвээр сургалт хийх аж. Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Баатарцол, хүнсний ногоо судлалын секторын эрхлэгч, доктор, Ж.Байгалмаа, хог ургамал судлалын лабораторийн эрхлэгч, доктор Т.Аззаяа ХААИС-ийн профессорийн багийн ахлагч, доктор, дэд профессор Б.Мөнхбат, багш, техникийн ухааны доктор Л.Лхагвасүрэн, доктор Д.Хандсүрэннар эдгээр сургалтыг цахимаар хийнэ.
Аймгийн тариаланчдын зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны газрын дарга В.Үнэнбат “Газар тариалангийн үйлдвэрлэлийн зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” илтгэл тавих  ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn