Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт, борлуулалт өсжээ

339

Булган аймгийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт, борлуулалт өссөн байна. Аймгийн аж үйлдвэрийн газрууд оны эхний таван сард 3,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4,0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үйлдвэрлэлт 33.5, борлуулалт 11.7 хувиар тус тус өсжээ.

Мах боловсруулах, консервлох үйлдвэрлэл 692,0 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин буюу 97,7 хувь нэмэгджээ. Мөн хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, дахин ашиглах чиглэлийн үйлдвэрлэлийн хэмжээ өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өсөлттэй уялдан борлуулалт нэмэгдсэн бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагааны борлуулалт дийлэнхийг эзэлж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn