Сарьсан багваахай 200 гаруй төрлийн вирус тээдгээс 18 нь хүнд халдварладаг

697

Сарьсан багваахай нь сүүгээр бойжигч хөхтөн амьтан юм. Тэдгээрээс ганцаархнаа нисэх чадвартай. Дэлхий дээр 5,000 орчим хөхтөн амьтан байдаг ба үүний 20 орчим хувийг сарьсан багваахай эзэлдэг.
Нийт 1,300 зүйлийн сарьсан багваахай байдгаас манай оронд 19 зүйл нь байдаг. Идэш тэжээлийн хувьд ялаа, шумуул, шөнийн эрвээхий болон бусад хортон шавжаар хооллодог. Ус бараадаж амьдардаг амьтан. Мөн сарьсан багваахай нь Монгол Улсын Засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол Улсын Улаан номд орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан.
Олон хүний амийг авч, дэлхий нийтийг цочроож буй  “COVID-19” сарьсан багваахайнаас гаралтай гэж үзэж байгаа билээ.  Анх халдвар авсан хүн цахим хуудастаа сарьсан багваахайн шөл ууснаа нийтэлсэн аж. Харин “CNA” эх сурвалжийн мэдээлснээр, могой нь ихэвчлэн сарьсан багваахайг агнадаг бөгөөд ийм учраас могойноос болж, уг вирус тархсан гэж үзэж байгаа ажээ. Нөгөөтэйгүүр БНХАУ-д тархаад буй “COVID-19”-д сарьсан багваахай ямар нэгэн байдлаар холбогдож байгааг ч эх сурвалжууд онцолж байна. Уханьд тархсан уг вирусийг схууль бусаар зэрлэг амьтдыг худалдаалдаг дэлгүүрийн буруутай үйл ажиллагаанаас ийм нөхцөл байдал үүссэн хэмээн “Reuters” агентлаг мэдээлсэн юм.
Судлаачид вирусийн уургийн код могойныхтой адилхан болохыг олж тогтоосон байна. БНХАУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хянах төвийн дарга Гао Фу энэ шинэ вирусийг САРС вирустэй 70% төстэй бөгөөд сарьсан багваахайн шөлнөөс болж тархсан гэж хэлжээ. Түүнчлэн эрдэмтэд үүгээр дамжуулан шинэ коронавирус нь амьтнаас хүнд халддаг болохыг олж тогтоожээ. Энэ амьтан өөртөө 200 гаруй төрлийн вирус тээдгээс 18 нь хүнд халдварладаг байна. Тухайлбал, Эбола, САРС, коронавирус зэрэг аюулт вирусийг хүнд халдаах аюултай ажээ.
“Nature” сэтгүүлд мэдээлснээр, Уханьд 2017 онд дэлхийн хамгийн аюултай САРС, эбола зэрэг вирусийг судлах зориулалтаар биологийн лаборатори нээжээ. Тус лаборатори нь шинэ төрлийн коронавирусийн анхны голомт гэгдэж буй далайн хүнсний захаас 30 орчим км зайд оршдог аж. Мөн 2018 онд уг лаборатори сарьсан багваахайнаас дамждаг коронавирусийг судалж байжээ. Тодруулбал, тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Жоу Пэнээр ахлуулсан судалгааны баг сарьсан багваахай яагаад өөрөө өвчлөлгүй коронавирусийн тээгч болдог, мөн хүний бие махбодод энэхүү вирусийг эсэргүүцэх боломж бий эсэхийг судалж байсан байна. Барууны зарим хэвлэл сайтуудад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд Уханийн лабораторийн ажилтан Жоу Пэнийн ахалсан судалгааны багийнхан бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан тухай мэдээлжээ. Түүнчлэн АНУ-ын Мэриленд мужийн био аюулгүй байдлын зөвлөх Тим Треван “Nature” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хятад улс Уханийн лабораторийг хангалттай аюулгүй байлгаж чадахгүй. Учир нь “хүн болгон чөлөөтэй ярьж чаддаг, нээлттэй мэдээлэлтэй тогтолцоо нэн чухал” хэмээн ярьжээ.
Сарьсан багваахай гэх мэт хөхтөн амьтан нисэх үедээ хэвийн цагт 37С орчим байдаг биеийн температур нь 40С хүртэл нэмэгддэг аж. Энэ нь бусад хөхтөн амьтдын дархлааны гол хариу урвалуудын нэг болох халуурахтай ижил нөлөөг өвчин үүсгэгчид үзүүлэн ихэнхийг нь устгадаг байна. Энэ мэт тогтмол “чаналтанд” байсан ихэнх өвчин үүсгэгчид идэвхгүй болдог бол цөөн тооны өндөр хоруу чанартай үүсгэгчид нь ялгаран тэсч үлддэг байна. Ийм маягаар сарьсан багваахайн бие өвчин үүсгэгчдийг хоруу чанар өндөртэй болгон сурган чадваржуулж байдаг гэж Дублины Их Сургуулийн судлаачид хэлж байгаа юм. Үүнийг илүү тодорхой болгохын тулд ойрын 10–аас 20 жилд илүү эрчимтэй судалгаа хийж аюулт өвчнүүдийн шинж чанар болон халдвар дамжих шинж байдлуудыг танин мэдэх шаардлагатай байна.
Эх сурвалж: eguur.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn