Ираны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрчлөлт авчирч, авлига, ядууралтай тэмцэхээ амлажээ

511
 
Ираны ард түмэн авлигатай тэмцэж, аж амьдралыг сайжруулж, өөрчлөлт авчрахыг шаардаж байна. Энэ хүсэлтийг шинэ Засгийн газар биелүүлэх болно гэж тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Эбрахим Раиси мэдэгджээ. "Ираны ард түмний илгээлт бол өөрчлөлтийг шаардаж буй дохио юм. Ираны ард түмний илгээлт бол авлига, ядуурал, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, шударга ёсыг тогтоох явдал юм. Эдгээр нь шинэ Засгийн газарт сонсогдох ёстой илгээлт юм" гэж Раиси ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссаны дараа даваа гарагт хийсэн анхны хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Цөмийн хөттөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээрийн тухайд Ираны иргэдэд ашиг тусаа өгвөл Техран уг хэлэлцээрийг биелүүлнэ гэж Раиси хэлэв. Тэрбээр АНУ Иранчуудын шаардлагыг биелүүлж, цөмийн хэлэлцээрт эргэн орох ёстой гэж мэдэгджээ.

Раисигийн мэдэгдсэнээр, иранчууд ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцсоноороо дэлхий дахинд чухал дохио өгчээ.  "Манай улсад зургаадугаар сарын 18-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд иранчууд нийтээрээ идэвхтэй оролцсон нь дэлхий нийтэд илгээсэн чухал дохио боллоо. Коронавирусний халдварыг үл харгалзан иранчууд олноороо санал авах байрууд дээр ирж, үндэсний эв нэгдэл, эв санааны нэгдлээ илэрхийлж байгаа нь ард иргэдийн амьдралд өөрчлөлт хийх, авлига, ядууралтай тэмцэх, Исламын хувьсгалын идеалууд хамгаалах шаардлагатай байгааг илтгэж байна" гэж Раиси хэлсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn