Ойн сангийн 20,0 хувийг эрүүлжүүлэх нөхцөл бүрдүүлжээ
Булган аймагт өнгөрсөн онд хангайн бүсийн нутагт ойн хортонтой тэмцэх ажлыг хийж, тодорхой үр дүнд хүрчээ. Хангал, Сэлэнгэ, Бугат, Орхон, Хутаг-Өндөр, Сайхан, Баян-Агт, Бүрэгхангай сумын 31950 га талбайд хийсэн хортон шавжтай тэмцэх ажлын үр дүнд эко системийн тэнцвэрт байдлыг хангаж, ойн сангийн 20,0 хувь эрүүлжих нөхцөл бүрдсэн байна. Хангал, Хишиг-Өндөр, Орхон, Сэлэнгэ сумын нийт 130 га талбайд ойжуулалт, ой бүхий 12 сумын нутагт 300000 га талбайд судалгааны ажлыг хийлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.
Мөн төв суурин газруудын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд 100.0 сая төгрөг төсөвлөн 21000 ширхэг мод бут тарьж, 680 ширхэг нарс модыг арчлан, 20,0 шахам мянган хавтгай дөрвөлжин метр газрын зүлгийг арчлах, нэмж зүлэг, цэцгийн мандал байгуулах ажил хийжээ. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэн 51300 ширхэг мод бут тарьсан байна.