Ш.БААСАНДОРЖ: Тэшиг суманд гарсан гал түймрийн тархалтыг бүрэн зогсоосон

628

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан байна. Энэ талаар бид Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга Ш.Баасандоржоос тодрууллаа.
 
Тэрбээр “Түймрийн дуудлагыг тавдугаар сарын 2-ны өдрийн 15:40 цагт Хил хамгаалах ерөнхий газраас хүлээн авсан. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, Тэшиг сум дахь 0286 дугаар Хилийн цэргийн ангийн алба хаагчид Тэшиг сумын 10 гаруй иргэд түймрийн голомтод ажиллаж байна. Бидэнд ирсэн хамгийн сүүлийн мэдээллээр түймрийн тархалтыг бүрэн зогсоосон гэсэн. Ямар шалтгаанаар түймэр гарсныг мэргэжлийн шинжээчид тогтоогоогүй байна. Энэ талаар удахгүй албан ёсны мэдээлэл өгнө. Түймэр гарсан газар нь Дархан цаазат, хилийн бүс нутаг учраас юунаас яаж үүссэн, хэдэн га талбайг өртсөн зэргийг хараахан тодорхойлоогүй. Мөн Улаанбаатараас өнөөдөр 07:00 цагт нэмэлтээр Үндэсний аврах бригадын 24 алба хаагч, нэг онгоцтой нэмэлт тусламж өгөхөөр Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу хөдөлсөн гэх мэдээлэл байна” гэв   

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn