Дүйцүүлэх албаны иргэд 340 хоног үүрэг гүйцэтгэжээ

320



Булган /МОНЦАМЭ/.Булган аймагт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэд онцгой нөхцөл байдлын үед давхардсан тоогоор 340 хоног үүрэг гүйцэтгэлээ гэж аймгийн цэргийн штаб мэдээллээ.

Сүүлийн гурван жилд140 иргэнгэрээ байгууланцэргийн албыг биеэр дүйцүүлэн хааснаас ой хээрийн түймэр, малын гоц халдварт цэцэг, шүлхий зэрэг өвчнүүдийн үед ажиллаж үүрэг гүйцэтгэсэн байна.

-Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж, хугацаа дуусаж, холбогдохжурмын дагуу цэргийн алба хаасанд тооцохболзлыг хангасан иргэдийг аймгийн Засаг даргын захирамжаар цэргийн дүйцүүлэх албанаас бэлтгэлээр халлаа. Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан "Оюутан-цэрэг"хөтөлбөрийнцэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу 2018, 2019 ондаймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийгтүшиглэн 25суралцагчийгоюутан цэргийн сургалтад хамруулан цэргийн албыг нь хаалгалаа гэж аймгийн цэргийн штабын офицер, ахмад Ц.Цэрэнтогтох ярилаа.

Мөн тус аймгаас 2017 оноос хойшЗэвсэгт хүчинд 12, Хилийн цэрэгт 16 залуучууд өөрсдийн саналаар гэрээт цэргийн албанд элсэн алба хааснааставнь ахлагчийн бүрэлдэхүүнд орж байнгын ажлын байртай болсонбайна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn