Биеийн тамир, спортын үйлчилгээний үнийг шинээр тогтоов

338

Булган аймгийн ИТХ аймгийн Биеийн тамир, спортын газрын үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлав.

Спорт заал ашиглан хувь хүн, албан байгууллага уралдаан тэмцээн зохион байгуулах, соёл, урлагийн үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдаа явуулахад энэ үйлчилгээний үнийг мөрдөх юм. Спорт заалыг ашиглахад нэг цагийн төлбөр нь хүүхэд 1000, том хүн 2000 төгрөг байна. Урлаг соёл, худалдаа үйлчилгээ бусад үйл ажиллагаа зохион байгуулвал өдөрт 200-300 мянган төгрөг байхаар үйлчилгээний үнийг тогтоолоо. Харин сургуулийн сурагчдын хувьд төлбөр хямд бөгөөд ангийн болон сургуулийн нэрэмжит тэмцээн зохион явуулахад өдөрт 40-50 мянган төгрөг байна.

Усан спорт сургалтын төвийн үйлчилгээний үнэ тарифыг сургалтын төрөл харгалзахгүйгээр долоо хоногт хичээллэх давтамжаас шалтгаалан хүүхэд 15-40, том хүн 20-60, өндөр настан 15-40 мянган төгрөг байх юм. Мөн фитнесээр хичээллэхэд тодорхой хэмжээний төлбөртэй байхаар журамлаад байна. Усан бассейнаар гэр бүл, байгууллага, найз нөхөд, анги хамт олноороо үйлчлүүлбэл төлбөрийн 10-20 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn