Эрүүл мэндийн гурван ажилтан халдвар авчээ

304
Булган аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаагийн мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, ХӨСҮТ-ийн дэдзахирал Ж.Байгалмаа, тасгийн дарга Д.Бадрал нар өглөө.
Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 12 тохиолдол нэмэгдсэн байна. Булган суманд тав, Могод суманд нэг, Гурванбулаг суманд зургаан иргэн халдвар авсан нь батлагджээ. Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын нийт 332 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн хоногт Булган суманд нэмэгдсэн халдварын тохиолдлын хувьд 1-р багаас нэг, 5-р багаас нэг, тусгаарлалтад байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмнэлгийн ажилтан гурав байна. Өнөөдрийн байдлаар 137 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд дөрөв, хүндэвтэр дөрөв, хөнгөн 129 байна.
Аймгийн хэмжээнд гурван иргэн нас барсан гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn