Өнөөдөр 00:00 цагт хаагдах ХОМ-ийн цахим бүртгэлд хэдэн нэр дэвшигч бүртгүүлсэн бэ?

598

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.  

Өнөөдрийн /2020-05-19/ 10:00 цагийн байдлаар нам, эвсэл, бие даагч 670 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Тэдгээрийн 342 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлж, баталгаажуулаад байгаад юм байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдах юм.

Тиймээс нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлж, баталгаажуулахыг АТГ-аас санууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn