Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү?

485

Банк, ББСБ-ууд зээлээ зогсоосон гэх мэдээлэл хөврөх болжээ. Энэ дагуу хэд хэдэн арилжааны банктай холбогдож, дараах мэдээллийг авлаа. 
Тодруулснаар бол банкууд барилга, уул уурхай, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид зээл олгохгүй байна. Харин хадгаламж барьцаалсан зээл, цалин, тэтгэвэр болон ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа аж. 
Учир нь мөнгөний ханш унаж, хилийн нэвтрэх хурдаас хамаарч нүүрс тээвэр, барилга байгууламж удаашралтай байгаа тул банкууд дотооддоо ийнхүү арга хэмжээ авч эхэлсэн байж болзошгүй байна. 

Харин банкууд орон сууцны ипотекийн зээлд хамрагда хүсэлтийг хэвийн авч байгаа аж. Гэхдээ нэлээд цөөн тоогоор зээл олгож байгаа гэх гомдлыг иргэд хэлж байна. Угтаа бол орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хөл хорионы үед түр хойшлуулсан. Ингэхдээ Монголын ипотекийн корпорацийн байгуулсан эрсдэлийн сангаас эргэн төлөлтийг нөхөж байсан билээ. Тэгвэл одоо эрсдэлийн сангийн хөрөнгө мөнгөний хэмжээнээс хамаарч ийнхүү цөөн тооны ипотекийн зээл олгож байгаа гэх таамаг иргэдийн дунд байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, 2022 оны долоодугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3,841 иргэнд 337.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг өгөөд байгаа аж. Үүнээс 274.9 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын 2,851 иргэнд олгосон бол 62.9 тэрбум төгрөгийг орон нутгийн 990 иргэнд олгожээ.
Зээлийн эх үүсвэрийн тухайд Монголбанк 183.7 тэрбум, 154.1 тэрбум төгрөгийг арилжааны банкууд гаргасан байна.

https://news.zindaa.mn/4a5o



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn