Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал боллоо

1
Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал 4-р сарын 11-нд Хөххотод боллоо. ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн хөгжлийн байр суурь, зорилго, гол арга хэмжээг танилцууллаа.
Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ,Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс нь "Бүс ба Зам" санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридортой гүнзгий уялдаатай байна. Үүнд, мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийг байгуулахад түлхүү анхаарна. Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна. Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ӨМӨЗО олон шатлалт хамтын ажиллагааны механизм байгуулж, хөрөнгө санхүү, хүний нөөц зэрэг салбарт дэмжлэгээ бэхжүүлж, 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn