“Батбродерс Майнинг ” ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо

714

Техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулсан, уурхайн ухлагийн бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлүүдийг илрүүллээ.
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонот” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Батбродерс” ХХК нь хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулсан. Мөн уурхайн ухлагийн бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлүүдийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022 оны наймдугаар 15-ны өдрийн 20 цаг 50 минутад зогсоолоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn