БУЛГАН: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын баг Булган аймагт ажиллалаа

394
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөрөөр ахлуулсан баг Булган аймагт ажиллаж, салбар комиссын гишүүдтэй уулзалт хийж, хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалтай танилцлаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, зөвлөгөө өглөө.

Булган суманд байдаг хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө, Д.Дамбын хөшөө, музей, номын сангийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан булан, эд өлгийн дурсгалыг үзэж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл байгуулах, тохижуулах ажилд шинэ шийдэл гаргалаа гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn