Женко Баттулга ба түүний хамаарал бүхий нөхдийн сүлжээний өр

366

Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч ерөнхийлөгч асан Х.Баттулга бөгөөд түүний өр 179 тэрбум төгрөг. Ард ард түмний боломжийг хулгайлсан мөнгөөрөө зочид буудал барьж байгаа бөгөөд "Их модун” ХХК гэх компанийн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа зочид буудлын барилгын ажил нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар 2021 оны 7 дугаар сарын 26 өдөр шаваа тавин баригдаж эхэлсэн. Тухайн барилгын барилга угсралтын ажлыг "Их модун” ХХК нь гүйцэтгэж байгаа бөгөөд санхүүжилтийг дангаараа гаргаж одоогоор хэвийн явагдаж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр дотно явсан хүмүүс, тэдний Хөгжлийн банкнаас хэрхэн зээл авсан түүхийг сөхөж, хамаарал бүхий байж болзошгүй тухай:
1.Тус объектын бүх бичиг баримт зөвшөөрөл "Их модун” ХХК-д бүртгэлтэй байдаг. Тус компани нь 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба барилгын угсралт, явган хүний замын хавтан үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлаар Б.Цогтсэргэлэн бүртгэгдсэн. 2022 оны хагас жилийн татварын тайланд 120.971.773 сая төгрөгийн татвар төлсөн бүртгэлтэй.
Тэгвэл Б.Цогтсэргэлэн гэж хэн бэ?
Зээрд овгийн Батмөнх овогтой Цогтсэргэлэн / РД:ЛЮ71090918/ нь 1971 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2-р хэсэг Аро зайсан 96 байр, 709 тоотод оршин суух хаягтай. "Их модун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлын ажилтай. Утас: 99977109. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хуурай ах дүүгийн харилцаатай.
2.Мөн Х.Баттулгатай хуурай дүү гэгдэх Г.Хүрэлсүх нь өөрийн 100% эзэмшдэг "Жи Эс Би Ресурс” ХХК-ийн нэр дээр 2003 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Өвөр хөшөөт гэх газарт 272.39 га газарт алт ордыг ашиглалтын лицензтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тэгвэл Г.Хүрэлсүх гэж хэн бэ?
Пагж овгийн Галсан овогтой Хүрэлсүх / РД: ВЭ72040111/ нь 1972 оны 04 дүгээр сарын 01ний өдөр Баянхонгор аймагт төрсөн. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Эмералид резидент 503 байрны 1207 тоотод оршин суух хаягтай "Жи Эс Би Ресурс” ХХК-ийн 100% -ийн эзэмшигч гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй. Утас: 99197044. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хуурай ах дүү гэх.
3.ТОСК болон "Юнайтэд прожектс групп” ХХК өөрийн охин компани болох "Нью яармаг хаусинг прожект” ХХК-аараа дамжуулан "Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар 142 тэрбум төгрөгийн зээл 2015 онд авсан. Улмаар 59 тэрбумыг эргүүлэн төлсөн бөгөөд хуримтлагдсан өр 117 тэрбум. "Тус хоёр компанийн нэгдэл нь 117 тэрбум төгрөгийн зээлийн өрийг төлж барагдуулахгүй явсаар 4.6 жил болоод байгаа. Тиймээс Хөгжлийн банк 2019 онд шүүхэд өгсөн. Ингээд ТОСК-аас 24 тэрбум , "Нью Яармаг хаусинг прожект” компаниас 61 тэрбум төгрөг тус тус гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэр 2020 онд гарч. Улмаар давж заалдах шатны шүүх хурал гурван сарын дараа болж, анхан шатны шүүхийн шийдвэрийн мөнгөн дүнд өөрчлөлт ороогүй, хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулжээ. Одоогоор дээд шүүхийн шүүгчдэд энэ хэргийг хуваарилаагүй байдалтай байна. "Нью Яармаг хаусинг прожект” компани нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр олон жил ажилласан Ц.Ууганбаярынх. Прокурорын байгууллагын саналын дагуу түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ. ТОСК болон "Юнайтэд прожектс групп” ХХК-г Хөгжлийн банкнаас зээл авах үе буюу 2013, 2015 онуудад тус банкны Гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат, ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар нар ажиллаж байсан. Харин тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар фортуна Н.Батбаяр ажиллаж байв. Энд нэг анхаарал татах зүйл бий.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд тавьсан "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн нийт 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн байдаг. УДШ ч энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан үе. Барьцааны 20 объект, нэг газрыг чөлөөлөх тогтоол гаргаснаас хоёр хоногийн дараа УДШ-ийн бүрэлдэхүүнд байсан Х.Сонинбаяр, Д.Цолмон, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарыг Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээж. Эл үйл явдлаас зургаан сарын дараа, 2020 оны нэгдүгээр сард Х.Сонинбаяр, П.Золзаяа нарын бүрэн эрхийг мөн л Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар сэргээсэн. Харин Д.Цолмон, Г.Цагаанцоож нарыг цагаатгасан. Тухайн үеийн энэхүү процессууд зөвлөхийнхөө компанийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийн тулд гэдэг хардлага өдгөө хүчтэй түгж байна.
Тэгвэл Ц.Ууганбаяр гэж хэн бэ?
Ц.Ууганбаяр 19 настайгаасаа Х.Баттулгатай ойр харилцаатай байж ирсэн гэгддэг. Тэрээр 14 жилийн хугацаанд зөвлөхөөр ажиллаж байсныг тухайн үеийн хэвлэлүүд онцолж байна. Х.Баттулгыг 2008-2012 онд Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайд байхад ньзөвлөхөөр ажиллаж, 2017-2020 онд Ерөнхийлөгч байхад нь мөн Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн Төмөр замын гэх тодотголтой хэргээр Монголд ирж чадахгүй зугтаж байсан Х.Баттулгын "дөрвөн залуу”-гийн нэгээр нэрлэгдэж байсан удаатай. Ц.Ууганбаяр нь сонгуулийн үеэр Канадын "Доминион вөүтинг системс” гэх компанид хар машин худалдаж авах захиалгыг хууль бусаар өгч байсан дуулианд холбогдож байв. КТМС-ийг Олон улсын менежмент чиглэлээр сурч төгссөн. "Юнайтед Прожектc Корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэгч "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэсэн сэтэр дагуулдаг нэгэн.
4. "Пирамид орд" ХХК нь 2018 оны зургаадугаар сарын 19-ний өдөр 296 айлын "Буман залуус" орон сууц барина хэмээн 15 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд нийт үлдэгдэл23,245,972,231төгрөг болоод байна. Ингэхдээ "Пирамид-Орд" ХХК Хөгжлийн банкны зээлийн барьцаанд МоАХ-ны эзэмшилтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх 9,9 мянган м.кв газар болоод тус газарт баригдсан дөрвөн орон сууцыг тавьсан. Өдгөө зээлээ төлөөгүйн улмаас тус газар болон орон сууцыг худалдаж авсан иргэд эрсдэлд орж болзошгүй нөхцөл байдалд байгаа. "Пирамид орд" ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авах үеэр тус банкны Гүйцэтгэх захирлаар Б.Батбаяр, ТУЗ-ийн даргаар Б.Даажамба нар ажиллаж байсан. Гэтэл"Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай МоАХ-ны эзэмшил газарт "Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоолыг Х.Баттулга 2015 онд гаргаж байжээ. Мөн "Пирамид-Орд ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг МоАХ-ны УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаад үүрэг болгосугай” гэжээ. Сонирхуулахад, Г.Байгалмаа нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад түүний Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Тэгвэл Г.Цолмон гэж хэн бэ?
МоАХ-г Х.Баттулга одоог хүртэл удирддаг. МоАХ-г итгэмжлэн төлөөлөх эрхтэй хүний зөвшөөрөлгүй газрыг нь зээлийн барьцаанд тавина гэдэг хэцүү. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд "Пирамид Орд" компанийн захирал нь Гомбын Цолмон гэх нэр бүртгэлтэй байна. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай тун ойрын гэж улс төр, бизнесийн хүрээнд ярьдаг.
5."Пирамид орд" ХХК нь 2018 аравдугаар сарын 25-нд Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд өдгөө16,532,141,155төгрөгийн чанаргүй зээлтэй. 16 тэрбум төгрөг зээлж авснаас 86 сая төгрөгийн л зээлийн эргэн төлөлт хийжээ. Гэвч хугацаа хэтэрсэн торгууль, хуримтлагдсан хүү, нийлээд 16 тэрбум 532 сая 141 мянга 155 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус компанийг Хөгжлийн банкнаас зээл авах үеэр Гүйцэтгэх захирлаар Б.Батбаяр, ТУЗ-ийн даргаар М.Баярмагнай нар ажиллаж байсан.
Тэгвэл Т.Мөнхбаяр гэж хэн бэ?
"Монголиан гоулд резарв”, "Империал гоулд майнинг” гээд цуутай алтны компаниуд босс. Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын ордод "гүйцэтгэх ажиллагаа” нэртэй баривчилгаа явуулсны дараа "Эрдэнэс силвер ресурс”-ийн захирлаар томилогдсон. Өөрөөр хэлбэл Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхдаа санаачилсан "монголын ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлөх, зээлгүйг нь ваучер тарааж баярлуулах алт, мөнгөний орд"-ын Гүйцэтгэх захирал болчихсон. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг ахмадын зээлийг тэглэх ажлыг гардаж ажилласан хэмээн "Хөдөлмөрийн баатар" цол, тэмдгээр өөрийн биеэр шагнасан билээ. Тэгвэл түүний нам дарагдсан хэргийг тодруулбал тэрбээр "Эрдэнэс силвер ресурс”-ийн ашиг орлогоос цугларсан 37 сая ам.долларыг Монгол банканд тушаах ёстой атал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай маш ойрхон шадарладаг сахал Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банканд хугацаатай хадгалуулж 37 сая ам.долларын хүүгээс хувьдаа ашиг олсон байж болзошгүй гэх асуудлаар шалгагдсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Улмаар Х.Баттулгын санхүүгийн гол эх үүсгэврүүдийн нэг гэгдэх Т.Мөнхбаярын шалгагдаж байсан энэхүү хэргийг өөрийн нөлөөллөөрөө замхруулсан гэх шуум улс төрийн хүрээнийхэн дунд явсан. Т.Мөнхбаярын Баянхонгор аймагт байрлах алтны уурхайд хоёр ажилтан амиа алдсан хэрэг 2019 онд гарсан. Уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газраас зогсоочхоод байхад хулгайгаар, шөнөөр ажиллах үеэр энэхүү осол гарсан гэдэг.
6. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга буюу "Женко"-ийн баруун гар, бизнесийн хамтрагч, бие хамгаалагч, төлөөний хүн гэх олон тодотголтой Б.Батзаяа. Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2012-2013 онд ажиллаж байхдаа энэ сиймхийг ашиглан их хэмжээний зээлийг авч, өдгөө 22,9 тэрбумын үлдэгдэлтэй явна.
Энэ мэт Монголын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх ёстой банкнаас тухайн үеийн төрийн тэргүүн Х.Баттулга, түүний хамаарал бүхий этгээдүүд олон тэрбумын зээл аваад хувийн бизнестээ зарцуулсан нь өршөөж үл болох гэмт хэрэг юм. Одоо болтол тэд өрөө төлөхгүй байгаагаас болж хөгжлийн төслүүдийг улс санхүүжүүлж чадахгүй таг гацаж, олон улсад бондын өрийн өндөр хүү төлсөөр байгаа. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэхэд энэ маш ихээр нөлөөлсөн.
Загас толгойноосоо өмхийрдөг шиг төрийн тэргүүн байсан хүн нь ингэж улс орноо хохироож байж таарах уу?
Зээл авсан нөхөд элдэв арга саам хийж, одоо ч сул чөлөөтэй яваа нь үнэхээр Ард түмнийг тавлан доромжилж байгаа хэрэг юм. Ард түмэн Монголд Төр засаг, хууль, шударга ёс байдагт эргэлзэж байна.
Үргэлжлэл бий...
Scandal.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn