Өнөөдөр 00:00 цагт хаагдах ХОМ-ийн цахим бүртгэлд хэдэн нэр дэвшигч бүртгүүлсэн бэ?
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.
Өнөөдрийн /2020-05-19/ 10:00 цагийн байдлаар нам, эвсэл, бие даагч 670 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Тэдгээрийн 342 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлж, баталгаажуулаад байгаад юм байна.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдах юм.
Тиймээс нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлж, баталгаажуулахыг АТГ-аас санууллаа.