Хэсгийн ахлагч нар төрийн ажлын тэн хагасыг үүрч явдаг

271

Хүүхэд нь халамжийн мөнгөнөөс автоматаар хасагдсан эцэг, асран хамгаалагч нар өгүүлэл тавьж, энэ асуудал нэлээд өндөр авч Засгийн газрын зүгээс уучлалт хүссэн.
Гарах гарц гаргалгааг нь заагаад өгчихсөн учраас нийгэм тэр чигтээ тайвширч  байхад зарим нөхөд илүү үглэж,  ажлаа хийж байгаа төрийн үйлчилгээний албан тушаалтан тухайлбал, Хороодын хэсгийн ахлагч  нарыг буруутгаад эхлэв.
Тухайлбал Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан “Хүүхдүүдээ өмнөх хаягаасаа шилжүүлээгүй бол өөр өрхийн тооцоололд орох магадлалтай, ийм тохиолдол бий” гэж ярсан нь ёстой мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг гүжирдсэн асуудал болж  мэдэх нь.
Тэгж яривал төрийн үйлчилгээний анхан шатныхан буюу хорооны хэсгийн ахлагч нар өнөөдрийн энэ хүнд ачааг нуруундаа үүрч, дүүрч, халуунд халж, хүйтэнд нь хөрч, нохдод ноцуулахаас айж эмээн явдаг юм.
Гэхдээ нэг гэрт 3 өрх айл  байлаа ч бүгд өрхийн тэргүүнийхээ нэрээр  тусгаарлагддаг нь жам бас хууль юм.
Тэгээд ч УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы хэлж буйгаар төрийн анхан шатны байгууллагын ажилтан болох хэсгийн байцаагч Янжмаа л ажлаа муу хийсэн, иргэд үүргээ биелүүлээгүй учраас энд тэндээс хүүхэд шуухад хөрөнгө мөнгө нь гарч ирээд байна гэж ойлгогдоод байгаа юм.
Яг үнэндээ бол Д.Дэлгэрсайхан даргын толгойлж буй УБЕГ-т ихээхэн асуудал байгаа гэдгийг ард иргэд  хэлсээр, ярьсаар ирсэн ч одоо  ч бахь  байдгаараа бурууг бусдаас ирсэн хэвээрээ л байна. Албаныхны зүгээс  “Өрхийн мэдээллийн сан”-г баг, хорооны Засаг дарга нар бий болгож байгаа гэх ч үнэндээ төрийн албанд хэрэглэж байгаа 6  программын алдаа  гэдгийг  одоо бүгдээрээ мэддэг болчхоод байхад илүү үглэж бусдыг стресстүүлэх хэрэггүй.
Тэгээд ч хүүхдээ өмнөх хаягаасаа шилжүүлэхгүйгээр өөрийнхөө шилжүүлгийг хийлгэдэг аав, ээж байх нь юу л бол. 18 нас хүрээгүй л бол эцэг эхдээ дэлүү шиг дагалдаад явах ёстой хууль Монгол Улсад үйлчилдэг шүү дээ.

https://erennews.mn/article/58725
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn