Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

357


Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2023.02.01/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 
Тухайлбал, Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах тухай, Судалгааны сан, түүний нэгдсэн систем бүрдүүлж буй ажлын явц, Олон улсын аялал жуулчлалын стратеги, төлөвлөлт зэрэг 17 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна. 
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn