СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, 43 настай эрэгтэй түлэгдсэн байсныг эмнэлэгт хүргэжээ

319

Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо баг, “Овоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 145 км, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/-т Малчин Б-ын 5 ханатай гэр, хоёрдугаар сарын 28-ны өдрийн 10:31 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 15:50 цагт хүлээн авсан байна. 
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатсан байсан.Тус гал түймэрт иргэн Б /43 настай, эрэгтэй/ түлэгдсэн байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn