Австралид сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд зөвшөөрөл олгох нь ихэсжээ

КАНБЕРРА. /ABC/. Австралид Лейборист нам 2022 оны тавдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш сэргээгдэх эрчим хүчний салбарт 11 төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн нь өмнөх засгийн газрынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа талаар тус улсын Эрчим хүч, усны асуудал эрхэлсэн сайд Таня Плиберсек өнөөдөр мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Лейрорист нам уур амьсгалын бодлогоороо хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад “тодорхой орчин нөхцөл” бүрдүүлж өгсний дүнд дээрх өсөлтийг үзүүлжээ. Тус нам нь Австралийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2030 он гэхэд 2005 оныхоос 43 хувиар бууруулж, улмаар 2050 он гэхэд ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх амлалт өгөөд байгаа юм.