Ш.Адьшаа яагаад айв

325

Засгийн газраас “Таван Ш” ажиллагаа өрнүүлж, энэ хүрээнд Хөгжлийн банк, нүүрсний, авлига албан тушаалын хэргүүд сөхөгдөж, олон ч эрх мэдэлтнүүд ихээхэн айдастай байна. Тэр тусмаа УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг баригдаж ирсэн цагаас хойш олон хүн түгшүүрт орсон.
Мөнхүү гэрээс нь олон тэрбум төгрөг олдсон С.Батдөл, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй нөхдийн мэдүүлэг олон ч эрх мэдэлтнүүдийг буланд шахаж байгаа бололтой. Одоогийн байдлаар УИХ-ын гурван ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнээс гадна Н.Удаанжаргал гэх нэг айдас “Шувуу” ажиллагааны хүрээнд шүүрүүлээд ирэхээр олон хүнийг нэмж шалгаж таарна. Ерөөсөө “Шувуу” ажиллагааны хүрээнд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон 90 гаруй хүнийг албадан ирүүлнэ гэдгээ нэр усаар нь зарласан гэхээр энэ бүхний цаана ямар нэгэн өндөр дээд албан тушаалтан, сайд, УИХ-ын гишүүн аснууд байж таарна. Эндээс л их зүйл гарна.
Одоогийн байдлаар ихэс ахасын өрөөний үүд сахиж, тал засаж яваа гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Түүний хувьд айдас бол бий. Гаалийн ерөнхий газраар дөрөөлж, улс төрийнхөө мөнгийг ч босгосон гэдэг. Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үед Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олон тэрбум төгрөгийн зээл авсан ч гэдэг.
Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байхад “Улаанбаатар мед” эмнэлэгт магадлан итгэмжлэл авах зорилгоор авлига өгсөн ч гэдэг.
Энэ бүгдийг дэлгэрэнгүй дурдахад цаг хугацаа орох учраас өайгаа эрх баригчдыг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Би гишүүнээсээ татгалзаж байна. Гишүүний үнэмлэхээ хурааж аваарай, Г.Занданшатар даргаа. Хойд Солонгос улсад амьдарч байгаа биш дээ. Та 76 хүүхдийн аав. Харин АН-ын 13 гишүүн хойд аавтай юм уу. Улс төрийн эрхээ эдэлж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй биз дээ. Үнэхээр харамсаж байна” гэсэн юм.
С.БАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn