Булган аймгийн театрыг Төрийн Шагналт Н.Наранбаатарын нэрэмжит болгожээ
Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, найруулагч, жүжигчин Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгон болгожээ.
Уг шийдвэрийг Булган аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаанаас гарган, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат гардуулан өгчээ.