2021 онд соёлын нэг төв барьж, хоёрыг засварлахаар төлөвлөжээ

398



Булган аймагт энэ онд гурван сумын соёлын төвийн барилга байгууламжийг барих, засварлахаар төлөвлөжээ.

Бугат сумын 240 хүний суудалтай соёлын төвийн барилга барьж, Рашаант, Хишиг-Өндөр сумын соёлын төвийн засварын ажлыг хийнэ гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газар мэдээллээ. Мөн соёлын байгууллагад 2021 онд 75,0, 2022 онд 175,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангах ажил хэрэгжиж байна. Тус аймгийн соёлын байгууллагууд материаллаг баазын хувьд 50-иас таван жилийн өмнө ашиглалтад орсон сумын соёлын төв, 1959-1960 онд баригдсан Хөгжимт жүжгийн театр, номын сан, музейн барилгад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилд дунджаар 30,0 орчим мянган хүнд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлдэг байна.

            - Мэргэжлийн соёл, урлагийн байгууллага болох театр, номын сан, музейн барилгыг шинээр барих, өргөтгөх, түүх соёлын дурсгал болох Ардын хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхан, Ардын журамт цэргийн баруун замын байлдааны штаб музей зэргийг засах шаардлагатай байгаа талаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Ганболд ярилаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn