Олон улсын 12 төрлийн цахим хэтэвчээр Монголд гүйлгээ хийх боломж бүрдлээ

Ковидын дараах буюу сүүлийн гурван жилд Монгол Улсад ирэх жуулчдын тоо тогтмол өсөж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 1 сая жуулчин хүлээж авах томоохон зорилт тавиад байгаа билээ.
Хилийн чанадаас Монголд ирсэн зочид, жуулчид өөрийн өдөр тутамдаа ашигладаг цахим хэтэвчийгAlipay+ -ын нэвтрүүлсэн ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр уншуулж, түргэн шуурхай төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжийг ийнхүү анх удаа нээж байна. Alipay+ цахим үйлчилгээг ашиглан Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх, гадаадын жуулчид, зочдыг татах зэрэг эдийн засгийн өсөлтөд өндөр хувь нэмэр оруулах юм.
Alipay+ үйлчилгээ нь худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг гадаадын хэрэглэгчидтэй холбох олон улсын дижитал төлбөр тооцооны технологи юм.
