Дагестанд шашны баярын үеэр террорист халдлага гарчээ
ОХУ-ын Хойд Кавказын Бүгд Найрамдах Дагестан Улсад болсон христийн шашны пентекостын баярын үеэр террорист халдлага гарчээ.
Тодруулбал, пентекостын баяр тэмдэглэж байсан Дербент, Махачкала хот дахь христийн сүм рүү зэвсэгт этгээдүүд халдаж, иргэд рүү гал нээн, сүмийг галдсан байна. Халдлагын улмаас зэвсэгт этгээдүүдтэй мөргөлдсөн 15 цагдаагийн алба хаагч, сүмийн санваартан, хамгаалалтын ажилтнууд амиа алдаад байгаа аж. Дагестаны удирдагч Сергей Меликов зэвсэгт мөргөлдөөн дууссан тухай мэдэгдсэн бөгөөд шашны сүм рүү халдсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.