Ж.Энхжаргалангийн араас Ү.Оюунзул ажлаа өгөв

257

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн захирлаар томилогдоод удаагүй байсан Ж.Энхжаргалан өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэсэн өгсөн тухайгаа мэдэгдсэн бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Ү.Оюунзул мөн ажлаа өгөв.
Нийслэлийн өмчит газруудын удирдлагууд ар араасаа ажлаа өгч эхэлсэн нь ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болохтой холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн ч тэд энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй байгаа юм.
Гэхдээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд нэрээ дэвшүүлэх бол наймдугаар сарын 1-ээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар заасан юм. Үүнд,
  • 28.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;
  • 28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;
  • 28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн;
  • 28.4.4.Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх заалттай юм.
Тиймээс тэд наймдугаар сарын 1-н болохоос урьтаж, хуульд заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор ийн ажлаа өгсөн байж мэдэхээр буй.
Ж.Энхжаргалангийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн захирлаар томилогдоод гурван сар ажилласан бол Ү.Оюунзул 2020 оны орон нутгийн сонгуулийн дараагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилогдон ажилласан юм. Мөн Ү.Оюунзул нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг.
Нийслэлийн өмчит газрыг удирдаж байсан хоёр ч захирал чөлөөлөгдсөн тул Улаанбаатар хотын захирагч ойрын хугацаанд орны хүнийг нь томилох шаардлага үүсч байна.
Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сард болно.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2742143/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn