Монгол оронд 2000 гаруй агуй байдаг
Агуйн үүслийг галт уулын гаралтай, байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн гэж 2 ангилдаг.
Хамгийн олон агуйтай аймгаар Завхан нэрлэгджээ. Манайд байдаг агуйнуудаас хамгийн гүн нь 77 метр, хамгийн урт нь 500 метр хүрдэг байна.
Судлаач н.Сүхбаатарын яриаг сонсоно уу.
Mongolian National Radio · Монгол оронд 2000 гаруй агуй байдагМонголын агуй судлалын холбооноос Монгол орны хамгийн сонирхолтой 8 агуйг нэрлэсэн байна.
Үүнд, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Талын агуй, эртний чулуун зэвсгийн өв Ховд аймгийн Манхан сум дахь Хойд Цэнхэрийн агуй, Хуучин зэвсгийн үеийн хүн амьдарч байсны гэрч Баянхонгор аймгийн Баянлиг сумд байдаг Цагаан агуй, доргилтоор нээгдсэн Дорноговь аймгийн Айраг сум дахь Цагаан дэлийн агуй, аман дээр нь сүм байсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Ловончомбын агуй, хамгийн эртний Бан олдсон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Гурван Зээрдийн агуй, тахидаг сахиустай Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум дахь Даян дээрхийн агуй, усны элэгдлээр үүссэн Дундговь аймгийн Өлзийт сум дахь Хэвтээ Босоогийн агуй багтжээ.