1072 хувьцааны ногдол ашгийнхаа мөнгийг хандивлана гэж 769 хүн хариулжээ

20

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийн талаарх санал асуулгыг E-Mongolia-гаар дамжуулан авч байгаа. Уг санал асуулга нь та өөрт оногдох ногдол ашгийг
  • нэгдүгээрт, бэлэн мөнгөөр,
  • хоёрдугаарт, хуримтлалын санд (Баялгийн сан) төвлөрүүлэх,
  • гуравдугаарт, хандив буюу нийслэлийн дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахад хандивлах гэсэн гурван хариулттай. 
Уг санал асуулгад оролцоогүй тохиолдолд шууд иргэдийн дансанд ногдол ашиг бэлэн мөнгөөр орох юм. Өчигдрийн 18 цагийн байдлаар нийт 256423 иргэн санал асуулгад оролцсоноос 243 мянга нь бэлэн мөнгөөр авах, 12 мянган иргэн баялгийн санд төвлөрүүлэх, 769 хүн нийслэлийн дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх төсөлд хандивлахаар хариулсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn