Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Шүүхээс Б.Б-г “нийтийн албан тушаалтан хахууль авах”, “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 50 сая төгрөгөөр торгох ял,-Н.Х-г “нийтийн албан тушаалтан хахууль авах”, “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэсэн хоёр гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх;-Х.Т-г “нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Н.Х-с 60,6 сая төгрөг, Х.Т-с 117,9 сая төгрөг, тус тус гаргуулж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон бусад нэр бүхий хүмүүст торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүхээс Ж.Г-г албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, 3 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 277 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор,-Дээрх хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцсон Н.Г-ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял,-Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Г-ыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүхээс Т.Ө-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Т.Ө-с 49,7 сая төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн.
Шүүхээс Н.Ш-ийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.